fbpx

Хүмүүжил

image

Хүүхдээ юунд ч гар хүргэдэггүй хэт сайн ээжүүд байдаг. Хоолыг нь бэлдэж, хувцсыг нь угааж, хичээлийн хуваарийг нь ялгаж, гэрийн ажилд огт оролцуулдаггүй гэх мэт.

Ингэж бэлэн юман дээр өссөн хүүхэд "айлын эрх, энхрий хүүхэд" мэт харагддаг боловч бие даах чадвар болон амьдрах ухааны тал дээр бусдаас дутмаг өсдөг.

Тэд нийгмийн харилцаанд орохдоо сул дорой, бусдын ард нуугдсан, хийе гэсэн сэтгэл байсан ч сурах цагтаа суралцаагүйн улмаас удаан, залхуу, өөртөө итгэлгүй нэгэн болж хувирдаг.

Хэт сайн ээжийн өсгөсөн хүүхэд хариуцлага үүрэх чадваргүй болдог. Учир нь ээж нь бүгдийг өмнүүр нь орж бэлдэж өгсөөр байдаг. Тэр хичээлд явахдаа ямар нэгэн зүйлээ гэртээ орхисон байвал өөрийнх нь буруу биш бүхнийг урдуур нь орж бэлдсэн сайн ээжийнх нь буруу болдог. Энэ нь ирээдүйд өөрөөсөө биш бусдаас алдаагаа хайдаг бэртэгчин занг хүүхдэд сургадаг.

Хэрэв та хэт сайн ээж бол яг одооноос эхлэн хүүхдэдээ насанд нь тохирсон хариуцлагыг үүрүүл. Хүүхдээ бие даалга. Гэхдээ алхам алхмаар... Ид шидийн гэмээр үр дүнг хүүхдээсээ бүү хүлээгээрэй. Та үргэлж мөнх хүүхдийнхээ дэргэд байхгүй учраас хэт сайн ээж байхаас татгалзаж, аль болох хүүхдээ бие даалгаарай!

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх