Ээж, аавуудад

image

Хөлд оруулагчийг анх 1905 онд бүтээж байжээ. Хөлд оруулагчийг хөл ороогүй, өөрөө явах чадваргүй хүүхдийг нэг газраас нөгөө газар руу шилжих боломж олгодог төхөөрөмж юм.

Орчин үеийн хөлд оруулагч нь дугуйны талд суух зориулалттай, хатуу пластик материалаар хийсэн суурьтай, суудлын тавцантай байдаг.

Ихэнх эцэг эхчүүд ийм хөлд оруулагч нь хүүхдүүдэд хурдан хөлд ороход нь тусладаг гэж үздэг.

ХӨЛД ОРУУЛАГЧИИЙН СӨРӨГ ҮР ДАГАВАР

  • Хүүхдийн том булчингийн хөгжлийг сааруулна.
  • Мөн өөрөө унаж, босч явахаас илүү аюултай. Хүчтэй явж байгаад юм мөргөх нь хүүхдийн тархинд маш том гэмтэл учруулдаг.
  • Мөн хөлд оруулагчтай явж байгаад унах нь өөрөө унаснаас илүү бэртэл авдаг.
  • Тэнцвэрээ хадгалах чадвар сул байдаг.
  • Гэсэн хэдий ч ихэнх эцэг эхчүүдэд хамгийн том аюул болох сэтгэцийн хөгжилд саатал үүсдэг гэдгийг битгий мартаарай.

ТА ҮҮНИЙ ОРОНД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

  • Хөлд оруулагчаа гаргаарай.
  • Хүүхдэд саадгүй орон зайг гаргаж өгөөрэй.
  • Мөлхөх, авирах, суух, босоход нь саад болохооргүй орчинг бүрдүүлээрэй.
  • Хүүхдэдээ анхаарал халамж илүү тавиарай.
  • Хүүхдийнхээ хөгжлийг ажиглаарай.
  • Түүний хийж байгаа үйлдэл бүрийг, өсөн хөгжиж байгаа тэр хурдыг нь бахархан хараарай, ярилцаарай.
  • Түүнд унаж босох, тэмцэл хийх боломжийг олгоорой.

Канад улс хамгийн анх 2004 оны 4-р сарын 7-нд хөлд оруулагчийг худалдахыг хориглосон.

Зөвлөх: Г.Мөнхцэцэг

Монтессори хөгжлийн төвийн багш

X
Нэвтрэх