fbpx

Ээж, аавуудад

image

Хүүхдээ хооллохдоо тогтсон нэг байрлалд суулгаж хооллох зөв дадлыг ээжүүд багаас нь хүүхдэдээ сургах хэрэгтэй юм. Энэ яг л бие засахдаа хөтөвчинд суулгаж сургадагтай адилхан зөв бөгөөд эрүүл дадлын нэг.

Хүүхдээ хооллох үедээ зурагт үздэг муу зуршилтай болгож болохгүй. Хооллох үед тархи зөвхөн хооллож байна гэдгээ л мэдрэх нь чухал бөгөөд энэ нь хоолны шингэцэд сайнаар нөлөөлнө. Зурагт үзэнгээ хоол идэхэд хүүхдийн анхаарал зурагт руу чиглэж хоол идэх үйл явц нь хоёрдугаарт тавигддаг. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.

Хүүхдээ явдал дунд нь хооллох буй араас нь хөөцөлдөж хооллох нь хамгийн буруу дадал юм. Явдал дундаа хооллоход хүүхэд хоол идсэн болдоггүй. Том хүн ч гэсэн явдал дундаа хооллоход ямар байдаг билээ дээ та өөр дээрээ бодоод үзээрэй. Эсвэл туршаад үзсэн ч болно. Зогсоогоороо хоол идэх үед хүүхэд хоолоо сайн зажилдаггүй хурдхан залгидаг. Зажилалт бага байна гэдэг нь ходоодны шүүс болон шүлс муу ялгарах нөхцөл болох ба хоолны шингэц мууддаг.

Та хүүхдийнхээ хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулж, хэвийн байлгахыг хүсвэл ширээнд сууж хооллох хэрэгтэй. Мөн чимээгүй, тайван сууж, хоолоо бүрэн мэдэрч, сайтар зажилж, удаан идэхийг зөвлөөрэй. Өөрөө халбагадаж өгдөг бол бүү яаруулаарай. Сайн зажилж л байвал хэл ярианд хурдан орно, хоолны шингэц сайн болно гэж бодон баярла!

Хүүхдээ хооллож байхдаа юм асуух, ярих зэргээр бүү саад болоорой. Учир нь бага насны хүүхэд хооллонгоо ярилцах чадвар суугаагүй байдаг. Энэ нь зажилж байгаа хоол буруу хоолойгоор орох улмаар уушги руу орох гэх мэт аюул дагуулдаг юм шүү.

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх