fbpx

Мэдээ, мэдээлэл

image

2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол торгох шийтгэл оногдуулна гэж заажээ.

Тодруулбал "хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан; хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн; хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /50 000 төг/, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /500 000 төг/ торгоно" гэсэн байна.

Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсны улмаас зөрчил гарсан бол тухайн асран хамгаалагчийг 100 мянган төгрөгөөр торгоно хэмээн заасан байна. 2015 онд зам тээврийн ослоор 54 хүүхэд амиа алдсан бол Гэмтэл согог, судлалын үндэсний төвд 3000 гаруй хүүхэд ирсэн байна.

“Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /100 000 төг/ торгоно” гэжээ.

Сэтгүүлч: А.Наранцацрал

X
Нэвтрэх