fbpx

Эрүүл мэнд

Нийгмийн сүлжээгээр вакцины хийлгэж болохгүй гэх мэдээлэл сүүлийн хэдэн өдөр цацагдаж байна.

Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Цогтбаатар “Дархлаажуулалт гэдэг бол тусгай хууль, журам, тархвар судлалын заалт, тавих шаардлага стандарт, хариуцдаг байгууллагатай нарийн эд, тодорхой эд. Эргэлзэж лавлах, гайхах, маргаж, хардах зүйл огт биш. Дэлхий даяар хэрэглэдэг, тодорхой өвчнүүдээс хамгаалдаг, сая сая амь нас авардаг шинжлэх ухааны нотлогдсон гайхамшиг, нийгмийн эрүүл мэндийн нэн чухал зэвсэг” гэлээ.

15 хүртэл насанд 7 төрлийн товлолын вакциныг хийдэг

Вакцин нь халдварт өвчин үүсгэгч бичил биетний хоруу чанарыг сулруулах эсвэл бичил биетэнг үхүүлж дархлал тогтоох чадварыг нь хадгалан гаргаж авсан хими-биологийн идэвхит бэлдмэл. Вакцин нь товлолын, нөхөн, нэмэлт, сайн дурын гэж байх бөгөөд манай улсад 15 хүртэл насны хүүхдэд сүрьеэ, В гепатит, халдварт саа, сахуу, хөхүүл ханиад, улаанбурхан-гахай хавдар-улаанууд, сахуу татран, А гепатит гээд долоон төрлийн товлолыг вакциныг хийдэг.

Халдварт өвчнөөс сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог дархлаажуулалт гэнэ.

Дархлаажуулалт бол хүн бүрийн үүрэг бөгөөд үр хүүхэд төдийгүй нийгмээ хамгаалах арга юм.

Дархлаажуулалт нь дэлхий дээр жил бүр 2-3 сая хүний амийг авардаг бол Монгол Улсын хэмжээнд халдварт өвчний эсрэг зарим вакциныг дархлаажуулалтад нэвтрүүлснээс хойш цагаан цэцэг, халдварт саа өвчин устаж, сахуу, татран, хөхүүл ханиад өвчний тохиолдол сүүлийн 10 жил бүртгэгдээгүй, гахай хавдрын өвчлөл 2 дахин, улаанууд, хепатит А вирүсийн өвчлөл 20 дахин буурсан, 5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд хепатит В вирүсийн гадаргуугын антиген тээгчийн эзлэх хувь 0,53 хувьд хүрсэн хэмээн ХӨСҮТ-д мэдээлжээ.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

X
Нэвтрэх