Мэдээ, мэдээлэл

image

Ромын Санлоренцо хотын ядуусын хороололд анх хүүхдийн гэр халамжийн цэцэрлэгийг бий болгон монтессори боловсролын анхны шатыг тавьсан юм. Энэ анхны халамжийн цэцэрлэгтээ тулгуурлан Монтессори халамж болон боловсролын давхар ажлыг гүйцэтгэн тухайн цаг үеэс ангид боловсролын талаархи ойлголт арга хэлбэрээр бага насны хүүхдийн дотоод ертенцийг ажиглан судалсан.

Монтессори хүүхдийг нээж, хүүхдэд тохирсон шинэ заах арга гарган тавьсан. Энэ бол тусгай бэлтгэсэн орчинд хүүхдийг хөгжүүлэх арга зүй юм. Хүүхэд хаана төрсөн ч дурын нөхцөлд өөрөө хөгждөг бөгөөд бүх л арга зүй түүний хөгжилд тус болох төдий юм. Монтессори арга зүйг хүүхэд өөрийгөө хөгжүүлэх арга зүй гэвэл илүү ононо. Үүнд л бусад системээс ялгагдах гол онцлог нь байгаа юм. Хүүхдэд бие даан хөдлөх бие даан хөгжих боломж олгоно. Монтессори арга зүйн гол зорилго нь хүүхэд өөрийгөө нээж илрүүлэх таньж мэдэх орчинг бий болгох замаар өөртөө дотоод хүчийг бий болгоход оршино. ХҮҮХДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ БИШ ХӨГЖҮҮЛЭХ СИСТЕМ ЮМ.

МОНТЕССОРИ ОРЧИНД ӨССӨН ХҮҮХЭД

  • Бие даасан байдалтай
  • Өөртөө итгэлтэй
  • Эмх цэгцтэй
  • Сонголт хийх эрх чөлөөтэй
  • Дасан зохицох чадвартай
  • Шинжлэх ухаанч мэдлэгтэй
  • Зөв дадал хэвшилтэй
  • Бүтээлч сэтгэхүйтэй болдог
  • Баяр хөөртэйгээр ажиллах, сурах чадвартай
  • Өөрийгөө болон бусдыг , орчиноо, нийгэмээ хүндэтгэх чадвартай

МАРИЯ МОНТЕССОРИ ГЭЖ ХЭН БЭ?

Мария Монтессори нь 1870 онд Италийн Анкона мужийн Чиаравалле хотод төрсөн. Тэрээр 1896 онд Ромын Их сургуулийн Анагаах ухааны сургуулийг төгссөн. Итали улсын хамгийн анхны эмэгтэй эмч юм. М.Монтессори удаан хугацаанд хүүхдүүдтэй ажиллаж, тэднийг шинжлэх ухаанч, системтэй ажиглах явцдаа хүүхэд гадна орчинтой харилцах замаар хувь болон төлөвшиж, мөн чанараа олдог гэдгийг баталсан.

М.Монтессори сургалтын энэ арга зүйгээ биологи, сэтгэл судлал, хүний хөгжил зэрэг шинжлэх ухааны бусад салбарын ололт, дүгнэлтэнд тулгуурлан боловсруулсан. Өөрийн ажиглалт, судалгааны ажилд арьс өнгө, соёл иргэншил ялгалгүй хүүхэд бүрийг хамруулсан бөгөөд хүний хөгжил нийтлэг зүй тогтолтой гэдгийг баталж чадсан нэгэн юм. Хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын цогц арга зүй боловсруулахад өөрийн бүх амьдралаа зориулжээ. Амстердам хотноо 1952 онд насан эцэслэх хүртлээ судалгаа шинжилгээ, ажиглалтын ажлаа тасралтгүй хийсээр байсан.

profile

Зөвлөх: Г.Мөнхцэцэг

Монтессори хөгжлийн төвийн багш

X
Нэвтрэх