fbpx

Халдварт өвчин

image

Элэг нь бодисын солилцооны явцад үүссэн хорт бодисуудыг хоргүйжүүлэн бие махбодыг хамгаалах үүрэгтэй.

Халдварт шар гэдэг нь элэгний эдийг онцлон гэмтээх, үрэвсүүлдэг вирусээр үүсгэгдэх бүлэг халдварт өвчин юм. Элэгний үрэвсэл буюу гепатит үүсэхэд вирусээс гадна архи, эмийн бодис зэрэг нь онцгой нөлөөтэй. Одоогоор зонхилон тохиолдох зөвхөн элэгний халдварт үрэвслийг үүсгэдэг 5 үндсэн вирусыг илрүүлээд байна.

Эдгээрийг А, В, С, D, Е вирус гэж нэрлэдэг.

ШАР ӨВЧНИЙ ХАЛДВАРЛАХ ЗАМ

А ба Е вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл: Эдгээр вирус нв өтгөнөөр бохирлогдсон хүнсний зүйлс, усаар дамжин хоол боловсруулах замд орох буюу бохир гараар халдварлагдана.

В, С, D вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл: Эдгээр вирус нь цус, цусан бүтээгдэхүүнээр, ариутгагдаагүй зүү тариураар болон бэлгийн замаар халдварлана.

ШАР ӨВЧНИЙ ХАЛДВАРТАЙ ҮЕ

Вирусын халдвар авснаас 1-2 сарын дараа элэгний үрэвслээр өвчилнө.

А ба Е элэгний үрэвсэл: Шарлалтын шинж тэмдэг илрэхээс өмнө 2 долоо хоног, илэрснээс хойш 2 долоо хоногийн хугацаанд хамгийн халдвартай байдаг.

В ба С элэгний үрэвсэл: Шарлалтын шинж илрэхээс 1 сарын өмнө ба илэрснээс хойш 1-3 сарын дараа халдвартай байна.

Халдвар тээгч: Зарим хүмүүс элэгний үрэвслийг үүсгэгч В ба С вирусыг өвчнөөр өвчлөхгүйгээр насан туршдаа тээж явдаг. Энэ нь тухайн хүний бие махбод, дархлалын тогтолцоо уг эмгэгтэй тэмцэх боловч өвчний шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол юм.

Өөрөөр хэлбэл халдвар байгаа ч шар өвчний шинж тэмдэг илрэхгүй гэсэн үг. Насанд хүрэгчдийг бодвол нярай болон бага насны хүүхэд нь В вирусын халдвар тээгч болох нь элбэг байдаг.

"Халдвар тээгч" нь бусад хүмүүст халдвар тарааж болно. Халдвар авснаас хойш нэлээд хэдэн жилийн дараа халдвар тээгч нь элэгний хатуурлаар өвчлөх эрсдэлтэй ба ховор тохиолдолд элэгний хорт хавдраар өвчилдөг.

ХАЛДВАРТ ШАР ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД

Вирусын халдвар авснаас хойш дунджаар 1-2 сарын хугацаанд олонх хүүхдүүдэд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй тул өөрсдийгөө өвдсөн гэж боддоггүй. Халдварт шар өвчний үед дараах шинж тэмдгүүд илэрнэ.

  • Хоолны дуршил буурах, дотор муухайрах, огих, бөөлжих, гэдэс дүүрэх, өвдөх, суулгах шинжүүдээр илэрдэг.
  • Ихэнхдээ 38-39 хэм заримдаа бүр өндөр халуурах, толгой өвдөх ханиах, хамар битүүрэх, хоолой эмзэглэх, улайх шинжүүд гарна.
  • Бие сулрах, унжгар ноомой болох, унтах, түрүүлгээ харж хэвтэх, толгой өвдөх шинжүүд илэрнэ.
  • Аюулхай болон баруун сүвээн доогуур хүндрэх, унжирч өвдөх
  • Арьс салст шарлах
  • Шээс хар цай шиг өнгөтэй болох, баасны өнгө цайх зэрэг шинж тэмдгүүд харилцан адилгүй хугацаанд илрэх болно.

Эх сурвалж: Элэгний үрэвсэл буюу халдварт шар, НЛМ-Норвегийн тусламжийн байгууллага

X
Нэвтрэх