3-5 нас

image

ЭЭЖ, ААВ ТА 3-4 НАСТАЙ ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?

  • "Болно", "болохгүй" гэдэг энгийн дүрмийг ойлгуулж дахин давтан хоногшуулах
  • Хүүхдийг ширээнд суулган өөрийн хоолны хэрэгслээр хооллох нөхцлийг бүрдүүлж, шахахгүй, яаруулахгүй байх, сайн зажилж идүүлэх
  • Хүүхэдтэй цуг ном үзэж, зураг харж ярилцах
  • Хүүхдэд үлгэр ярьж, шүлэг уншиж, дуу дуулж өгөх
  • Хүүхдийг сонсч, асуултанд нь хариулах
  • Хийсвэрлэн сэтгэх, жүжиглэх тоглоом, угсрах, эсвэл зурахад нь хэрэгцээтэй зүйлсийг өгөх, чиглүүлэх
  • Эерэг үйлдлийг магтаж, болох болохгүй зүйлийн хязгаарыг тогтоож өгөх
  • Хүүхдийг эргэн тойрондоо эмх цэгцтэй цэвэр байхад үлгэр дуурайлал үзүүлж хамтран тоглоом, эд зүйлийг хураах, цэгцлэх дадал болгох
  • Бусад хүүхэдтэй тоглох боломж олгох
  • Шүд, нүүр, гараа угааж буйг байнга ажиглан, даган дууриалган хийлгэж засч залруулж, урамшуулж байх

ТАНЫ ХҮҮХДЭД ДАРААХ ШИНЖ БАЙДАЛ ИЛЭРВЭЛ ЭМЧ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ ХАНДАНА УУ?

  • Тоглох, хоол идэх дур сонирхолгүй байх
  • Байн байн унах
  • Жижиг эд зүйлсийг барихдаа хүндрэлтэй байх
  • Энгийн өгүүлбэрийг ойлгохгүй байх
  • Үг холбож ярьж чадахгүй байх

ЭЭЖ, ААВ ТА 4-5 НАСТАЙ ХҮҮХДИЙНХЭЭ ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?

  • Хүүхдээ сонсож, тэдний асуултанд хариулах, сэдэлжүүлж харилцан ярилцах
  • Хүүхэдтэй тоглож, тэднээр зураг болон үйл явдлын талаар яриулах, яриаг дэмжих
  • Сэтгэн бодох тоглоом, угсрах, зураг зурахад нь орон зай, цаг хугацаа, хэрэглэгдэхүүн, орчин нөхцлөөр хангах
  • Эерэг үйлдлийг магтаж, аливаа эд юмс хэм хэмжээтэй гэдгийг ойлгуулах
  • Өдөр бүр илж, үнсэж хайрлаж, магтаж урамшуулж сэтгэлийг нь сайхан байлгах
  • Хүүхэд өөрөө аливаа зүйлийг бие даан хийж шийдвэр гаргаж байгааг дэмжих

ТАНЫ ХҮҮХДЭД ДАРААХ ШИНЖ БАЙДАЛ ИЛЭРВЭЛ ЭМЧ, МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСТ ХАНДАНА УУ?

  • Хүүхдүүдийн тоглоомоос гадуурхагдаж найз нөхөдтэй болж чадахгүй байх
  • Бусадтай тоглож байх үед айдас, уур хилэн, зодоон үүсгэх
  • Харандаа, үзэг барихад хүндрэлтэй байх
  • Хэл яриа нь ойлгомжгүй байх

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх