1-3 нас хүртэл

image

Хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүй болон нийгмийн чадвар ба эцэг эх, хүүхэд хоорондын харилцааг сайжруулах зорилгоор хүүхдийн насанд нь тохирсон тоглоом болон бусад арга хэрэгслүүдийг ашиглан эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг үр ашигтайгаар өнгөрүүлэх хэрэгтэй.

0-2 нас бол хүүхдэд хэл яриа болон бие махбодын хөгжил хурдтай явагддаг үе юм. Энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ байнга ярилцаж байх хэрэгтэй бөгөөд хүүхэд ухамсарт хөдөлгөөн хийх ба ямар нэг зорилго буюу ашиг сонирхол агуулсан хариу үйлдэл үзүүлэх чадвартай болж эхэлдэг байна.

Хүүхдэд дуртай дууг нь сонсгож хамтдаа бүжиглэх, геометрийн хэлбэртэй тоглоомуудыг хайрцаганд хийх, зурагтай ном уншиж тайлбарлах, ан амьтдын зурагнуудыг харуулж амьтдын гаргадаг дуу чимээг гаргаж үзүүлэх, дэрний ард орон хүүхэдтэйгээ нуугдаж тоглох зэрэг үйлдлүүдийг хийж болно.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх