fbpx

Ээж, аавуудад

image

Бага насны хүүхдүүдийг бид бодож санах зүйлгүй, баяр баясгалантай хамгийн амар амгалан хүмүүс гэж үздэг. Тэгж ч ярьдаг. Тэгвэл энэ нь тийм биш ажээ. Тэд томчууд бидний буруутай үйлээс болж сэтгэлийн таагүй байдалд орсоор л байдаг.

Стресс үүсэх шалтгаан:

  • Бага насны хүүхдийг хэт олон төрлийн үйл ажиллагаанд хамруулах
  • Хүүхдийг хэл амаар доромжлох
  • Бие махбодын хүчирхийлэлд өртөх
  • Бэлгийн хүчирхийлэлд өртөх
  • Зодуулах
  • Ямар нэг юманд донтсон хүний хажууд байх (Жишээ нь архичин)
  • Гэр бүлийн салалт

Иймээс хүүхэд стресст орох эсэх нь гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, орчин нөхцөл байдал, хүүхэдтэй харилцах харилцаа, хүүхдэд тавих шаардлага зэргээс шалтгаалдаг байна.

Стресс илрэх шинж тэмдэг: 

  • Орондоо шээх
  • Тайван бус унтах, зүүдлэх
  • Үсээ имрэх
  • Тогтворгүй байх (Хэт хөдөлгөөнтэй болох)
  • Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх
  • Нүдээ анивчих
  • Зорилгогүй хөдөлгөөн олшрох
  • Ходоод, толгой өвдөх

Авах арга хэмжээ: 

1. Хүүхдийг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх.
2. Унтуулж сайн амраах нөхцөл бүрдүүлж өгөх. Хангалттай унтаж амрах нь алжаал, ядаргааг тайлна.
3. Хүүхдэд тоглох цаг ихээр олго. Ачаалал нэмсэн дугуйлан секцэнд хамрагдсан хүүхэд сайжрах биш улам залхах тохиолдол элбэг. Хүүхэд өөрийн сонирхолтой зүйлдээ та бидний оролцоогүйгээр өөрөө татагддаг.
4. Хүүхдийг тайван байлгаж тайвшруулах.
5. Алжаал тайлах иллэг бариа хийх.

ДҮҮТЭЙ БОЛОХ ТОМ СТРЕСС:

Дүүгээ төрснөөс хойш хүүхдийн уурлаж бухимдах нь ихэнх тохиолдолд ихэсдэг бөгөөд үүнийг тоохгүй байж болохгүй зүйл. Хэрэв энэ нь даамжирвал ӨВЧИН болно.

Ээж, аавын хайр, халамж хамаг анхаарлыг дүү булааж авч байгаа нь тэдэнд маш том цохилт бас сэтгэлийн хямрал байдаг.

Авах арга хэмжээ: 
1. Гадуурхагдаж байгаа мэт сэтгэгдэл бүү үзүүл.
2. Дүүгээ энхрийлэх асрах зэрэгт хамтдаа оролцоотой байлгах.
3. Дүү төрсний дараа биш төрөхөөс өмнө дасгаж одооноос хүүхэлдэйтэй хамт дүүгийн орон зайг мэдрүүлж байх.

profile

Зөвлөх: "Оливка" /Хүүхдийн асаргаа сувилгааны төв/

Оливка төв: 99027002; 99933565; 99740990, Эрүүл мэндийн зөвлөхүүд: 1900-1908, Хаяг: Хангай хотхоны 503-р байр.

X
Нэвтрэх