fbpx

Эрүүл мэнд

image

3-4 насны хүүхэд 2 настай байснаасаа ч дор болж, өөрөө хооллож ийш тийш явж, дуртай тоглоомоороо тоглож чадах болонгуут тэд үгэнд орохгүй, ариун цэвэрч бус байдаг. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд хортой. Ялангуяа халдвар тараагч нян ариун цэвэр сахиагүй тохиолдолд идэвхждэг нь үнэн.

Орчны хорт бодис, угаалгын нунтаг, саван, үнэр дарагч, цэвэрлэгээний янз бүрийн бодис, ариутгалын бодисын хэт хэрэглээ нь хүний арьсны гадаргын хамгаалалтыг гэмтээж, өвчин үүсгэгчийг тэсвэртэй болгон бие махбод ерөнхийдөө тэдгээрийг эсэргүүцэх чадвараа алдахад хүргэдэг. Тиймээс харшил судлаачид болон арьсны эмч нар хэт их цэвэрч байхаас болгоомжлуулах сонирхолтой санал тавих болсныг залуу эцэг эхчүүд анхаарахад илүүдэхгүй.

Хүүхдийн дархлааны тогтолцоо нь ердийн болон элбэг тохиолддог өвчин үссгэгчтэй учирч, түүнийг эсэргүүцэн “дадлагажих” ёстой учраас бага насны хүүхдийг өвчин үүсгэгчээс ангид орчинд тусгайлан байлгах нь төдийлөн хүсээд байх зүйл биш ажээ.

Хүүхэд ажлаа хийж байгаа уран бүтээлч, засварчин шиг л байвал сайн сан. Тостой халадтай засварчин дэлгүүрт орж ирээд өдрийн цайныхаа юм аваад гарахад хэн ч түүнийг муухай гэж хардаггүй биз дээ. Үүнтэй адил хүүхэд өөртөө сонирхолтой ямар нэг үйл хөдлөл хийж, гар хуруу, хувцсаа бохирдуулахад яагаад болохгүй гэж.

Тэгээд ч төвлөрсөн орон нутаг, харьцангуй цэвэр орчин нөхцөлд амьдардаг хүүхэд багаасаа ямар нэг тоос, тоосонцор, ургамлын зэрэг харшилтай болох нь орон нутаг, хөдөө амьдардаг үеийнхнээсээ элбэг байгаа талаар мэргэжлийн эмч нар ярьж байна.

Хоёр болон таван настай хүүхэдтэй харьцуулахад 3-4 настан амархан ядардаг. Эсвэл гэнэт дүрсхийн уурлах юм уу, бараг шалтгаангүй уйлна. Энэ нь тэдний бие эрхтний эрчимтэй хөгжил, дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой гэж анагаах ухаан үзэж байна. Тийм болохоор тэд зөрүүдлэн зүтгэх, “болчихмоор юм”-ыг болгохгүй, үгэнд орохгүй байх, цэвэрч нямбай бус үйлдэлд нь ямар ч байсан тэвчээртэй хандах шаардлагатай юм.

Эх сурвалж: Аав, ээжийн ном, 2017 он

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх