Хүмүүжил

image

-Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох дэлхийн өдөр-

Зарим эцэг эх хүүхдийн гарыг цохиод авах, хонгон дээр нь алгадах, ямар нэгэн зүйлээр цохих болон зодох зэрэг нь хүүхдэд тодорхой үр дүнтэй сургамж өгдөг гэж үздэг. Үнэндээ бие махбодын ийм шийтгэл нь дор дурьдсан сөрөг зүйлийг л хүүхдэд сургадаг байна.

Үүнд:

  • Зодож цохих нь харилцааны чухал хэрэгсэл
  • Уурласан үедээ хүн цохиж, зодох нь энгийн үзэгдэл
  • Хүүхдийг асран хамгаалах ёстой хүн нь түүнийг зодож цохиж болно
  • Хүүхэд эцэг эхдээ тэд аливааг зааж сургадаг, тусалж дэмждаг хүн шүү гэж итгэхээсээ илүүтэй тэднээс айж эмээж байх ёстой
  • Орон гэр нь түүний хувьд ертөнцийг танин мэдэх, суралцахад аюулгүй орчин биш

Бид хүүхдээ нас биед хүртэл нь хүмүүжүүлэх явцад чухам юуг зааж сургахыг хүсч байгаагаа цаг үргэлж бодож санаж байх ёстой. Хэрвээ бид түүнд хүчирхийлэл хэрэглэлгүй амьдрахыг зааж өгөх гэж байгаа бол өөрсдөө хүчирхийллийг хэрэглэхгүй байх ёстой. Хэрвээ түүнд аюулгүй, амар тайван амьдрахыг заах гэж байгаа бол ийм орчинг яаж бүрдүүлэхийг зааж сургаж, тайлбарлаж үзүүлэх хэрэгтэй.

Зодуулж цохиулах нь том хүнд, бүр өөрт тань ямар байхыг бодоорой. Биднийг хэн нэгэн цохиод авбал сайхан санагддаггүй биз дээ. Биднийг цохьсон тэр этгээдийн санаанд тохирч түүнийг баярлуулахын тулд бид идэвх санаачлагатай болдог уу? Харин ч эсрэгээрээ бидний уур хүрдэг, эсвэл айдаг шүү дээ. Заримдаа бүр өшөөгөө авмаар ч санагддаг.

Хүүхдээ зодох нь бидний түүнтэй харилцах харилцаанд сэв суулгадаг. Зодуур нь түүнд зөв шийдвэр гаргахад нь хэрэгтэй ямар ч мэдээлэл өгдөггүй. Мөн хүүхдийг зодсоноороо бид түүний биднийг хүндэтгэх сэтгэлийг нэмэгдүүлдэггүй, харин ч эсрэгээгээ үгүй хийдэг.

Эх сурвалж: Хүмүүжлийн эерэг аргууд, Жоан Е. Дюррант, Ph. D.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх