Хүмүүжил

image

Хүүхдүүдийн хүмүүжилд аавуудын үүрэг, оролцоо маш чухал нөлөө үзүүлдэг.

Зөв хайр нь хүүхдэд бусдыг хайрлах, ойлгох чадвар, нийгмийн дунд амьдрах эрүүл сэтгэлгээг төлөвшүүлдэг. Хүүхэд том болоод ямар хүн болох, бусдад хэрхэн хандах, ямар зан ааштай хүн болж хүмүүжихэд аавын хүмүүжил, харилцаа, хандлага, үйлдэл бүртэй нь шууд холбоотой байдаг.

Ихэнх гэр бүлд ээж нар хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг ба хүүхдэд аавын хүмүүжил, харилцаа, арга барил дутагддаг. Хүүхдийн асуудалд аав ээжийн үүрэг, хариуцлага адилхан байх хэрэгтэй. Аав хүн хүүхдэд хэдий чинээ сайн сайхан зүйлийг үлгэрлэнэ төдий чинээ таны хүүхдийн ирээдүй сайн сайхан байх болно.

Аав хэдий их ажилтай, ядарсан байсан ч өдөр тутамдаа зав гарган хүүхэдтэйгээ ярилцаж байгаарай.

  • Хамтдаа тоглох, хооллох
  • Үлгэр ярьж өгөх
  • Хүүхдийг сонсох
  • Хамтдаа ямар нэг зүйлийг хийх, бүтээх
  • Юу хийсэн тухай асууж ярилцах

Аав, хүүхдийн харилцаа хандлага нь хүүхдийг маш их баярлуулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, бусдыг хүндэлж сурдаг.

profile

Зөвлөх: Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх