fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Сайн байна уу? Манай охин одоо 3 нас 9 сартай сүүлийн нэг жил би охиноо танихаа байлаа. Учир нь манай охин аймар их бухимдаж байнга дүү рүүгээ, ээж, аав руугаа дайрч орилдог боллоо. Би гуйна, аргадна, тайлбарлана огт сонсоогүй мэт дүр эсгэдэг. Би яах ёстой вэ? Охиныхоо муухай аашлах, дүүгээ түлхэхийг харах маш хэцүү ба би охиндоо яаж туслах уу?

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Хүүхэд зүгээр байж байгаад, шалтгаангүйгээр хэн нэгэн рүү тэр бүр орилоод байдаггүй. Өөрийг нь бухимдуулж байгаа зүйлд л таагүй ханддаг. Түүнийгээ өөрөө ухамсарлаж үгээр илэрхийлж чаддаггүй болохоор ихэвчлэн уурлах, уйлах зэргээр илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл таны охин их өндөр стресстэй байна гэсэн үг.

Ийм учраас хүүхдээ юунд бухимдаж байгааг анхаарах нь зүйтэй юм. Охин чинь 3 нас 9 сартай буюу өөрөө бага насны хүүхэд хэрнээ дүүтэй болсон байна. Хүүхдэд эцэг эхийн хайр халамж их хэрэгтэй байдаг. Дүүтэй болох үед эцэг эх 100% өөрт нь төвлөрдөг байсан анхаарал 50% дүү рүү нь төвлөрөхөд орхигдсон, үл хайхрагдсан мэдрэмж төрж байж болно. Аав ээжийгээ дүүгээсээ харамлаж байж болно.

Эсвэл гэр бүлийн шинэ гишүүндээ дасах, шинэ амьдралын хэв маягтаа дасахад хэцүү байж болно. Та үүнийг ажиглаад үзээрэй. Ээж аав нь охиндоо анхаарал тавьсаар байгаа шүү гэсэн мэдрэмжийг охиндоо өгөх хэрэгтэй болов уу. Миний охинд л асуудал байна гэсэн нүдээр харах биш, бидэнд ч мөн асуудал гарсан болохоор охин маань ийм зан гаргаж байна гэсэн хандлагаар охиндоо хандаарай.

profile

Зөвлөх:  М.Анир /Туслах сэтгэл судлаач/

Сэтгэл судлалын үндэсний төв

X
Нэвтрэх