fbpx

Эрүүл ахуй

image

Гэдэсний халдвар, хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх тухай:

ХООЛ, ХҮНС ХУДАЛДАЖ АВАХДАА СОНГОЛТОО ХЭРХЭН ЗӨВ ХИЙХ ВЭ?

  • Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах
  • Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах

ХООЛ ХҮНСТЭЙ ХОЛБООТОЙ ШИНЖ ТЭМДЭГ

  • Суулгах
  • Хэвлийгээр өвдөх
  • Бөөлжих
  • Хоолонд дургүй болох
  • Халуурах
  • Толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай.

ЦУСАН СУУЛГА ӨВЧНИЙ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД

  • Халуурна
  • Суулгах үедээ дүлүүлэх
  • Ойр ойрхон хэлбэргүй, үнэргүй, залхангагүй, цусны судалтай суулгах
  • Өтгөний хэмжээ бага

ГЭДЭСНИЙ ХАЛДВАРААР ӨВЧЛӨХ ШАЛТГААН

  • Бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэх
  • Халдвартай хүнтэй цуг байх
  • Бохир гар

ЭМЧИЛГЭЭ

  • Өрхийн болон халдвартын эмчийн зааврын дагуу эмийг зохих тунгаар хэрэглэнэ
  • Шингэн алдалтаас сэргийлж амаар шингэн сайн уух
  • Уух шингэнд буцалсан ус, хросол, шингэн байхуу, будааны шүүс зэрэг бага концентрацтай уусмалууд орно
  • Базлалт өвдөлт ихтэй үед ношпа, бөөлжилттэй үед церукалыг эмчийн заавраар хэрэглэнэ

БАРИМТЛАХ ДЭГЛЭМ

  • Хувийн ариун цэвэр сахина: гараа тогтмол угаах
  • Хоолны дэглэм баримтлах
  • Өтгөнд эмгэг төрөгч илрээгүй тохиолдолд өвчилснөөс хойш 3 сар өрхийн эмчийн хяналтанд байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

X
Нэвтрэх