Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Болохгүй гэдгийг хүүхдэд хэрхэн зөвөөр ойлгуулж өгөх вэ? Би хүүхдэдээ нэг л сайн ойлгуулж чадахгүй байх шиг байна. Эсвэл тодорхой ойлгох нас байдаг юм болов уу?

Хүүхэд анхнаасаа ямар нэгэн зүйлийг хийхэд энэ нь зөв энэ нь буруу гэдгийг мэддэггүй. Тэгэхээр та буруу зөв 2-г ялгаж салгаж чаддаг болгох хэрэгтэй юм.

Түүнээс биш буруу зүйл хийх болгонд шийтгэнэ гэсэн үг биш юм. Үүний тулд өөрөөр нь хэлүүлэх хамгийн зөв.

Жишээ нь чи ширээн дээрх зүйлсийг нураах нь зөв үү. Гэхэд хүүхэд буруу гэхэд миний хүү маш сайн байна. Ямар сайн хариулж байна аа гэх мэтчилэн асуулт тавих хэлбэрээр хүүхдэдээ зааж зөвлөж болно.  Өөрөөр нь хэлүүлэх хамгийн шилдэг арга юм шүү.

Түүнчлэн хүүхэд гурван наснаас буруу зүйл хийсэн бол түүндээ гэмших, буруутайн мэдрэмж төрж эхэлдэг. Түүнээс өмнөх насны хүүхдүүд буруу зөвийг төдий л ялгахгүй, мэдрэхгүй байх хандлагатай гэсэн үг юм. Танд амжилт хүсье.

profile

Зөвлөх: Г.Биндэрьяа /ССҮТ-ийн Сэтгэл судлаач/

X
Нэвтрэх