fbpx

Хүмүүжил

image

Даллас дахь Өмнөд Методистийн их сургуулийн профессор Жорж Хоулден болон түүний багийнхан 2014 онд, АНУ-д хийсэн судалгааг танилцуулъя.

33 ээжийн гарт дуу хураах төхөөрөмжийг тэдний зөвшөөрөлтэйгээр байрлуулан, зургаан орой тэднийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж буйг сонсжээ.

  • Тэдгээр ээжийн ихэнх нь цагаан арьстай, гэр бүлийн орлого багаас дунд, бүр чинээлэг эхчүүд байсан. Ихэнх эцэг/эх хүүхдээ төсөөлснөөс олон удаа цохиж байсан.
  • Хүүхдүүдийн цохиулсан шалтгаан нь тийм ноцтой биш: Нэг хүүхэд үлгэрийн номынхоо хуудсыг зөвшөөрөлгүй эргүүлснээс, нөгөө хүүхэд хуруугаа хөхсөнөөс
  • Үймүүлэхээ болихыг хүүхдэд сануулснаас хойш дунджаар 30 секунтэд ямар нэг анхааруулга дахин өгч байсан.
  • Нэг ээж 7 сартай хүүхдээ цохисон бол нөгөө ээж хөлд орж буй хүүхдээ "ээжээ цохиж болохгүй" гэдгийг ойлгуулахын тулд хүүхдээ цохисон.
  • Нэг ээж эгчтэйгээ зодолдлоо гэж 3 настай охиноо 11 удаа цохисон.

Өмнөх судалгаануудаас үзвэл, 2 настай хүүхэдтэй эцэг/эхчүүд хүүхдээ нэг жилд дунджаар 18 удаа цохидог гэсэн дүгнэлт байсан. Хоулдений судалгаагаар эдгээр ээж нэг долоо хоногт 18 удаа хүүхдээ цохиж байна.

  • Ээжүүд хүүхдээ цохих үедээ тайван биш, уурлаж бухимдсан, цөхөрсөн байсан.
  • Бичлэгээс, ээждээ алгадуулсан, цохиулсан хүүхдүүд ноцтой биш ч гэсэн бага эсвэл тодорхой хэмжээгээр гэмтэл авсан байсан.
  • Хүүхдийг цохиход бие махбодын хувьд бэртэж гэмтэх, сэтгэлийн зовуурь шаналгаатай болох зэрэг сөрөг нөлөө гарна.
  • Хэрэв иймэрхүү гэмтэл байнга авбал стрессийн гормоноос үүдсэн неврологийн өөрчлөлтүүд тархинд гарна.
  • Хааяа нэг, хөнгөнөөр хүүхдийг цохих нь хүүхдэд удаан хугацаанд үргэлжлэх хор нөлөөг үүсгэхгүй байх, гэхдээ бас урт хугацаанд үргэлжлэх сайн нөлөөг бий болгодоггүй.
  • Зарим судалгаагаар хүүхдийг цохих нь дуулгавартай байх төлөвийг нэмэгдүүлдэг нь тогтоогдсон ч урт хугацаанд зан үйлийг засдаг талаар нэг ч баримт байхгүй байна.
  • Бичлэгүүдээс, цохиулсан хүүхэд дунджаар 10 минутын дараа л гэхэд нөгөө зан авираа гаргаж байжээ.
  • Хүүхдийг цохих нь зүй бус харьцах явдлын суурь, нэмэгдүүлэх хүчин зүйл болдог.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх