Мэдээ, мэдээлэл

image

ХОНЬ
Хавар төрсөн хүүхдүүд хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байдаг. Тэд их сониуч бөгөөд яагаад гэсэн асуултыг танд байнга тавих болно. Эрт бие даахыг эрмэлзэнэ. Хүүхдээ өөртэй итгэлтэй, өөрийгөө илэрхийлж чаддаг болгохын тулд түүнд их итгэл үзүүлэх хэрэгтэй.

ҮХЭР
Энэ ордны хүүхдүүд их энхрий байдаг. Тэд асуудлыг бодож байж, хатуу эрэмбэ дараатай шийддэг. Анхааралтай, хөдөлмөрч бөгөөд бүгдийг өөрийн гараар хийх дуртай. Сургуульд
сурахдаа ерөнхийдөө удаа боловч ул суурьтай сурдаг.

ИХЭР
Ер бусын хөнгөн шингэн, уян хатан, жүжиглэх чадвартай, хөдөлгөөнтэй байдаг. Энэ ордод төрсөн хүүхэд сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, мэдрэмтгий байдаг тул эцэг, эх нь тэдэнд элдэв дарамт шахалтгүйгээр системтэй дадалд эзэмшүүлэх хэрэгтэй.

МЭЛХИЙ
Энэ ордны хүүхдүүд оюуны өндөр чадамжтай байдаг. Гэхдээ заримдаа өөрийн хүслээ илэрхийлж чаддаггүй. Мэлхийнхэн эмзэг сэтгэлтэй учир анхаарал, халамж шаарддаг.

АРСЛАН
Жинхэнэ тэргүүлэгч, удирдагч хүүхдvvд байдаг. Тэд шинэ тоглоом сэдэж, түүнийгээ өөрсдөө удирддаг. Бяцхан арслангууд баяр тэмдэглэх дуртай. Их сайхан сэтгэлтэй. Арслан нь ариун шударга байхын билэг тэмдэг билээ.

ОХИН
Тэд амьдралд их эртнээс шүүмжлэлтэй ханддаг. Голдуу ичимхий, бусдын үзэл бодолд их мэдрэмтгий ханддаг. Хүрээлэн буй орчинтойгоо тийм ч хялбар зохицож чаддаггүй.

ЖИНЛҮҮР
Дур булаам, тааламжтай хүүхдүүд байдаг. Байнга анхаарлын төвд байна. Багаасаа л эсрэг хүйсийнхнийг сонирхоно. Гаднаас нь харахад Жинлүүрүүд дипломатч. Тэд ажлаас зайлсхиймхий байдаг ч зөв удирдвал төвлөрч, тавьсан зорилгодоо хүрэх чадвартай.

ХИЛЭНЦ
Энэ ордод төрсөн хүүхдийг хүмүүжүүлэхэд их хүндрэл учирдаг. Тэд их дураараа ч ажиллаж, ялах дуртай. Тэд хоцорч, сүүлдэх тун дургүй.

НУМ
Спорт болон амьтанд их дуртай. Тэднийг гэртээ тогтоон барих боломжгүй юм. Бяцхан нумынхан юманд чин сэтгэлээсээ ханддаг, яриасаг. Тэд сайн хошигнож чаддаг. Шударга бус явдал, худал хуурмагийг үзэн яддаг. Сургуульд явах дуртай, сайн ч сурдаг.

МАТАР
Өөрийгөө үнэлж чаддаг, бие даасан хүүхэд байдаг. Үнэнч шударга бөгөөд ер нь л амжилттай суралцдаг. Гэхдээ нэлээд удаан хөдөлгөөнтэй. Хүүхдийн дуу шуугиантай тоглоомд дургүй, анхааралтай, хөдөлмөрч хүүхдүүд байдаг. Матрынхан найз нөхөд цөөнтэй.

ХУМХ
Хосгүй хүүхдүүд. Тэд бусад хүүхдүүдээс өөрөөр сэтгэдэг. Магтуулах дуртай. Заримдаа олны дунд, заримдаа гав ганцаар байхыг хүсдэг. Шийтгэлийг хүнд тусгаж авдаг. Тэдэнтэй үе тэнгийнхэн юм шиг л харьцах хэрэгтэй. Тэднийг удирдан залъя гэвэл зөөлөн харьцаж, залхаахгүй байхыг хичээ.

ЗАГАС
Бүх зүйлд өөрийн гэсэн үзэл бодлоор ханддаг. Тэднийг ойлгоход амаргүй. Сэтгэл санаа нь байнга хувирдаг ч, энэ хүүхдүүд юманд чин сэтгэлээсээ ханддаг, ухамсартай учир тэдэнд итгэж найдаж болно. Тэднийг дэмжиж, магтах хэрэгтэй. Загас бусад ордын хүүхдүүдээс илүү мэдрэмтгий байдаг.

X
Нэвтрэх