Хүүхдийн хөгжил

image

Хүү, охины тань бие өсөхийн хирээр оюун ухаан нь тэлж, илүү ухаажин төлөвших болно.

Тархи судлалын шинжлэх ухааны баримт, судалгаанаас иш татвал, хүүхэд эхээс мэндлэхэд тархи нь 100 сая орчим эстэй байдаг ба улмаар 5 нас хүрэхэд хүнд байх тархины эсийн 80-85 хувь нь бүрэлддэг. Түүнчлэн хүний тархины жингийн 87 хувь нь гурав хүртэлх насанд бүрэлддэг. Хүүхдийн амьдралын эхний жилүүдэд тархины эсүүд нь асар түргэн хурдтайгаар буюу секунд тутамд 700-1000 шинэ холбоос үүсгэдэг. Энэ нь тархины хэмжээ болон ажиллах хурдад нөлөөлж байдаг.

6 хүртэлх насны хүүхдийн хөгжил, боловсролд хөрөнгө оруулах нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг бий болгохоос гадна хамгийн өндөр эргэх ашигтай хөрөнгө оруулалт юм. Бага насны хөгжлийн салбарын хөрөнгө оруулалт нь магадгүй өнөөгийн улс орны эдийн засагт хамгийн үр дүнтэй хэмээн санхүүжүүлж, хөгжүүлж буй салбар, үйлдвэрлэлээс ч илүү үр ашигтай байж болох юм.

Тухайлбал, Нобелийн шагналт, эдийн засагч Жеймс Хейкман бага насны хүүхдийн хөгжил, боловсролд хөрөнгө орулахын үр ашгийг тооцоолж, энэ салбарт хөрөнгө оруулах нь улс орны эдийн засгийн хөгжилд нэн чухал гэж үздэг ихэнх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд болох дэд бүтцийг хөгжүүлэх, зам гүүр барьж, байгуулах зэргээс давсан өндөр ашигтай гээд 6 хүртэлх насны хүүхдийн хөгжилд оруулсан 1 доллар тутмын эргэх ашиг нь 13 доллар байна гэдгийг тооцоолж "хувь хүний хөгжилд оруулсан хөрөнгө оруулалт нь зөвхөн боловсрол олж авч буй тэр хэсэг хүмүүст бус улс орны эдийн засгийн хөгжилд бүхэлд нь өндөр үр ашигтай байдаг" гэжээ.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх