6 нас

image

БИЕИЙН ӨСӨЛТ ХӨГЖИЛ

  • 5 настайгаасаа хойш 6 см орчим өсч, 3 кг орчим жин нэмсэн байна.
  • Араа шүднүүд нь гарч эхэлнэ.
  • Сүүн шүднүүд нь унаж эхэлнэ.

ТАНИН МЭДЭХҮЙ

  • Насаа хэлнэ.
  • Эд зүйлсийг тоолж чадна.
  • Өөрийнхөө хүсч, мэдэрч байгааг үгээр илэрхийлж чадна.
  • Шалтгаан ба нөлөө гэсэн ойлголтыг сайн ойлгодог болсон байна.
  • Бичиж сурна.
  • Цаг хугацааны ойлголтуудыг сайн ойлгодог болсон байна.

СЭТГЭЛ ЗҮЙН БОЛОН НИЙГМИЙН ХӨГЖИЛ

  • Танихгүй хүн, том амьтан, төсөөллийн мангас зэрэг айдсаасаа салаагүй хэвээр байна.
  • Ээж аавтайгаа хамт тоглохыг хүснэ. Хүүхдүүдийн хувьд ээж аав нь найз нөхөрлөл, хайр сэтгэлийн гол бэлгэ тэмдэг болдог.
  • Тоглохдоо төсөөлөл, уран зөгнөлөө ихээр ашигладаг.
  • Том эгч, том ахын дүрд хувирч өөрөөсөө дүү хүүхдүүдэд санаа тавих, асрах дуртай байдаг.
  • Хөвгүүд хөвгүүдтэйгээ, охид охидтойгоо тоглох илүү дуртай байна.
  • Бусдын юу мэдэрч байгааг ойлгож эхлэх ч өөрт нь илүү анхаарал хандуулахыг шаардсан хэвээр байна.
  • Хошин шогийн мэдрэмж нь хөгжиж эхэлнэ. Жижиг онигоо, шог яриа, шог ном зэрэгт дуртай болно.

ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛ

  • Телевизийн дуртай нэвтрүүлэг, кино, хүүхэлдэйн кино зэргийнхээ талаар ярьж өгнө.
  • Ярихдаа хэл зүйн дүрмийг зөвөөр ашигладаг.
  • Нэрээ үсэглэж, зарим үсэг тоог бичиж чадна.
  • Зарим энгийн үгийг уншиж чадна.

МЭДРЭЛИЙН БОЛОН ХӨДӨЛГӨӨНИЙ ХӨГЖИЛ

  • Том булчингуудаа удирддаг болно. Тэнцвэрээ сайн олж, гүйж, харайж, үсэрнэ.
  • Өөр луу нь шидсэн бөмбөгийг барьж авна.
  • Хүнийг дүрсэлж зурахдаа багадаа найман хэсгээс бүтсэнээр зурна. Мөн олон төрлийн хэлбэр дүрсийг дуурайлган зурж чадах ба өөрийнхөө зохиосон зүйлсийг зурах дуртай болно.
  • Нэрээ бичиж чадна.
  • Хувцсаа өөрсдөө өмсөнө.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх