fbpx

Хүүхдийн хооллолт

image

Уураг хүүхдийн амьдралын үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Бүх эрхтэн эд эсийг бүрдүүлж, бие махбод дахь шингэний найрлагад орж нөхөн төлжүүлэх, шинэ эд эс үүсгэх, гормон, фермент, өвчний эсрэг бие, бусад биологийн чухал нэгдлүүд үүсгэхэд гол үүрэг гүйцэтгэхээс гадна бие махбодын үндсэн үйл ажиллагааг зохицуулагч илчлэгийг үүсгэх эх сурвалж болдог. 1г уураг 4,1 ккал илчлэг ялгаруулдаг.

Уургийн биологийн үнэ цэнэ нь хүүхдийн өсөлт хөгжилд чухал ач холбогдол бүхий үл орлогдох амин хүчлийн хэмжээгээр тодорхойлогддог. Бие махбодод бий болдоггүй зөвхөн хоол тэжээлээр авдаг амин хүчлийг үл орлогдох амин хүчил гэнэ. Үл орлогдох амин хүчлээр уургийн чанар тодорхойлогдоно. Энэ уураг нь амьтны гаралтай мах, сүү, өндөг, загасанд байдаг.

Өсч хөгжиж хүүхдийн бие махбодын үл орлогдох амин хүчлийн хэрэгцээг хангахын тулд хүүхдийн амьдралын эхний саруудад 100% амьтны гаралтай уураг буюу эхийн сүүгээр үл орлогдох амин хүчлийг хангах ёстой бөгөөд 6 сартай болж нэмэгдэл хоол эхэлж өгөх үеэс үл орлогдох амин хүчил буюу амьтны гаралтай уургийн хэрэгцээ 90%, 1 настай хүүхдэд 75% шаардлагатай болно.

Хүүхдийн өсөлт хөгжилд мөн ургамлын гаралтай уураг ч чухал үүрэгтэй. Эдгээр нь ногоо, жимс, жимсгэнэ, будаа, гурил, талханд байдаг.

Бага насны хүүхдэд уураг өчүүхэн хэмжээгээр дутахад л өсөлт, жин нэмэгдэлт нь удааширч, яс бүрэлдэлт, сэтгэхүйн хөгжил хоцорч рахит, цус багадалтад өртөнө. Өвчилбөл ужиг явцтай болох хүндрэх нь их болдог.

Бага насны хүүхдэд уураг ихдэхэд дотор эрхтнүүд элэг, бөөрний үйл ажиллагааны ачаалал нэмэгдэн өвчлөх болно.

Эх сурвалж: "2 хүртэлх насны хүүхдийн хооллолт", 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх