fbpx

Аминдэм ба эм

image

ЭМЯ-наас Бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, хоол тэжээлийн бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор А аминдэмийг өрхийн эрүүл мэндийн төвүүдээр олгож байна.

Жилд хоёр удаа буюу зургаан сарын зайтай уулгадаг А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд

  • хүүхдийн нүдний хараа,
  • мэдрэлийн үйл ажиллагаа,
  • арьс салстыг хамгаалах,
  • дархлааг дэмжин,
  • өсөлт, хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэл гарах эрсдлийг бууруулдаг байна.

А аминдэмийг  жилд хоёр удаа 5 болон 11 дүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.

  • 6 -11 сартай хүүхэд 100 000 олон улсын  нэгж А аминдэмийг
  • 12-59 сартай хүүхэд 200 000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна.
  • 6 хүртлэх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг.

Олон найрлагат  бичил тэжээлийн бэлдмэл нь /ОНБТБ / 10 төрлийн аминдэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан цайвар өнгийн нунтаг бөгөөд зориулалтын ариун уутанд 1 граммаар савлагдсан байдаг.

ОНБТБ нь хүүхэд, эхчүүдийн бие махбодод зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодисын өдрийн хэрэгцээг хангадаг тул:

  • Биеийн дархлааг сайжруулна.
  • Бичил тэжээлийн дутлаас сэргийлнэ
  • Хүүхдийн хооллох дуршлыг нэмэгдүүлнэ.
  • Хүүхдийн өсөх, хөгжих, сурах чадварыг нэмэгдүүлнэ.

Сэтгүүлч: А.Мишээл

X
Нэвтрэх