fbpx

Хүмүүжил

image

Хүүхдийн бага нас гэдэг бол эцэг эх болон бусдын хайр энхрийлэл дэмжлэг туслалцаанд зөв хүмүүжлийг олж авдаг нас юм.

Томчуудад хүртэл бусдад хайрлагдах, тэднээс дэмжлэг авах хэрэгцээ байдаг шүү дээ. Хүүхдийг өсгөж хүмүүжүүлэхэд зөвхөн хооллож хувцаслах нь хангалттай биш. Юугаар ч дутаахгүй, байдаг бүхнээ зориулж байхад гэж аав ээжийн уурлан хэлж байгааг олонтаа сонсож байсан байх.

Хүүхэд хоол ундаар дутагдаж, гачигдаагүй боловч юутай ч харьцуулшгүй халуун дулаан харилцаа, хайр энэрэл дутагдсанаас өөртөө итгэх итгэл муутай, цаанаа нэг гунигтай болох нь бий. Энэ харилцааг хүүхдэд өгч чадаагүй тохиолдолд ХАРИЛЦААНЫ дутагдалд ордог.

Харилцааны дутагдал гэдэг нь хоол, хувцсаар дутагдсанаас илүү муу үр дагаврыг хүүхдийн хөгжилд үлдээдэг. Хүүхдийг байнга элдвээр хэлэх, төрүүлж өсгөж байгаадаа харамсах, харааж загнах, цохиж шийтгэх зэрэг олон шалтгаан нь хайрын дутагдалд оруулдаг.

Ямар хүүхэд танихгүй хүн дээр очоод наалдаад байдаг вэ? Аав ээж нь байнга орхидог, ойшоодоггүй хүүхдүүд хүнд эрхлэх гэдэг. Энэ нь хожим хүүхэд хүмүүсийг сайн муу гэж ялгах чадвар муу, хэний ч үгэнд ороход бэлэн, бусдын нөлөөнд амархан автдаг болж өсөх магадлалтай.

Хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлэхдээ үр бүтээлтэй өнгөрөөж, халуун дулаан элэгсэг дотно харилцаарай.

profile

Зөвлөх: Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх