fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Английн Дейли Мейл цахим хуудаснаа 7 хүртэлх насны хүүхдүүд амьдралынхаа 1 жилийн хугацааг зурагт эсхүл компьютерийн дэлгэцийн урд өнгөрүүлдэг гэж мэдээлсэн байна.

Английн Хүүхдийн сайд асан Тим Лотоны хэлж буйгаар энэхүү дэлгэцийн дон нь мансууруулах болон согтууруулах бодисны донтой ижил нөлөө үзүүлдэг байна.

Доктор Арик Сисмон орчин үеийн хүүхдүүдийг тархи болон бие махбододоо хор хөнөөл үзүүлж байгааг хэлж байна. Англи улсад хүүхдүүдийн зөвхөн тал хувь нь модноос унаж бэртсэнээр эмнэлэгт хүргэгдэж байгаа. Харин ихэнх хүүхдүүд гэртээ компьютер тоглоом тоглож байгаад бэртэж эмнэлэгт хүргэгддэг болсон байна.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хэт таргалалт, хэт өндөр холестериний түвшин, цусны даралт нойргүйдэл болон аутизм гэх мэт маш том аюул тэднийг хүлээж байна.

Эх сурвалж: www.e-psikiyatri.com

Орчуулагч: Аска

X
Нэвтрэх