fbpx

Ээж, аавуудад

image

Хүүхдэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн зөв ашиглах талаарх мэдлэг олгохоос өмнө эцэг, эхчүүд хүүхдээ зөв зүйлд хэрхэн хөгжүүлэх талаар мэдлэгтэй байх хэрэгтэй.

Бага насны хүүхдийн тархины хөгжилд хийсэн судалгаагаар хүүхэд төрөхдөө л тархиндаа зөвийг тунгаах зохилдлоготой тэрбум эстэй төрдгийг тогтоожээ. Харин хүүхдийг зөв талруу чиглүүлэн хөгжүүлэхийн тулд дараах зүйлийг хийж ажиллахыг Америкийн Хүүхдийн эмч нарын Академиас санал болгосон байна.

Үүнд:

  • Эргэх холбоотой, оролцсон, урамшуулсан харилцаатай байх;
  • Хэл ярианы баялаг агуулга бүхий яриа, сонсгож өсгөх;
  • Өөрийн эргэн тойронд байгаа бүх зүйлийг танин мэдэж, оролдож, ойлгож өсөх бүрэн боломжтой байлгах;
  • Тоглох явцдаа бүтээж, чөлөөтэй сэтгэх боломж нөхцөлөөр хангагдах;
  • Насанд хүрэгчдээс заавар, зөвлөгөө авах боломжтой байх, аливаа зүйлийн бүтцийн талаар ойлголт авч, сонсож, дагаж суралцах боломжийг хязгаарлахгүй байх;
  • Урмын үг сонсох, энэрэл, хайраар тойрон хүрээлэх;

Дээрх бүх зүйлийг юуны өмнө эцэг эх л хамгийн сайнаар өгч чаддаг байна.

Бага насны хүүхдэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үзүүлэх нөлөөний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015 онд хийсэн судалгааны хэд хэдэн гол дүгнэлтийг дурдъя.

  • Маш олон бага насны хүүхэд мэдээллийн хэрэгслийг өдөр тутам хэрэглэдэг байна. Хоёроос доош насны хүүхдийн 83 хувь нь ямар нэг дэлгэц бүхий хэрэгслүүдийг өдөр тутам үздэг. (ТВ, видео, DVD гэх мэт), зургаан сараас зургаан насны хүүхдийн 66 хувь нь өдөр бүр, тогтмол ТВ үздэг. Энэ нь тэдний орчин тойрныхонд жирийн зүйл болсон бөгөөд харамсалтай нь энэ зуршил тэдний хүмүүжилд шууд нөлөө үзүүлж байгааг тэр болгон анзаардаггүй нь тогтоогдсон.
  • Хүүхдийн үздэг зүйл тэдний хөгжлийг шийдвэрлэж, хязгаарладаг байна. Сургалтын зорилготой хөтөлбөрүүдийг үздэг хүүхэд хөгжих эерэг хандлагатай байхад үзүүлбэр, шоу үзэж өссөн хүүхдийн хандлага харьцангуй сөрөг үр дагавартай байна.
  • ТВ, компьютер хэт их хэрэглэгч, байнга ТВ үздэг, компьютер тоглоом тоглодог хүүхэд ихэвчлэн жингийн хэтрэлттэй, харгис догшин зан авиртай болдог.
  • Хүүхэд насанд хүүхдийн хөгжлийн өөр өөр үе шатад боловсролын хөтөлбөр ч янз бүрийн нөлөө үзүүлдэг байна. Боловсролын зорилготой ТВ хөтөлбөрөөс бага насны хүүхэд олон хэрэгтэй зүйл сурч авдаг бол харин нялх хүүхэд ТВ-ээс илүү насанд хүрэгчидтэй харилцах амьд харилцаанаас илүү зүйл сурч авах жишээтэй. Хоёроос доош насны хүүхэд дэлгэцээс илүү, хүнтэй харилцаж аливааг танин мэдэх ёстой байдаг байна.
  • Хүүхэд мэдээллийн хэрэгсэл ашиглах, харилцах суурийг тавьж өгөхөд хамгийн чухал үүргийг эцэг эхчүүд гүйцэтгэдэг. Эцэг эхчүүд эртнээс хүүхдэдээ энэ чиглэлийн асуудлаар зохих ойлголт өгч чадах нь тэднийг мэдээллийн сөрөг нөлөөнөөс холдуулж, тэд цаашид амьдралдаа хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслийг зөв зохистой, ашиглах дадалд суралцуулах болно.

Эх сурвалж: "Аав ээжийн ном" 

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх