fbpx

Хүүхдийн хооллолт

image

Тос нь хүүхдийн биед илчлэгийн эх булаг болдог. 1г тос 9.3 ккал илчлэг ялгаруулдаг нь уураг, нүүрс усныхаас 2 дахин их юм. Тос уурагтай адил эд эсийг бий болгох, нөхөх материал болдог. Тос нь амьдралын чухал үйл ажиллагаанд, бодисын солилцоонд оролцохоос гадна зүрх судасны, төв мэдрэлийн, хоол боловсруулах зэрэг үйл ажиллагаанд оролцож халдварын эсрэг дархлаа тогтоход нөлөөлдөг. Тос нь уураг, аминдэм, эрдсийн бодисыг биед шингээхэд туслахаас гадна хүүхдийн өсөлтөд чухал ач холбогдолтой А, Д, Е, К аминдэмүүдийг агуулж байдаг.

Тосыг гарлаар нь амьтны ба ургамлын гэж хуваана.

Ургамлын гаралтай тос ханаагүй тосны хүчлийг агуулдаг. Энэ нь нөхөн төлжилт, мэдрэлийн эд, эс, харааны эрхтний бүтцэд ордог. Судасны нэвчимтгий байдлыг багасгаж, холестриныг цөсний хамт биеэс чөлөөлөхөд оролцож элгэнд өөх хуримтлахаас сэргийлдэг. Эдгээр нь бие махбодод би болдоггүй зөвхөн хоолоор хангагдах ёстой. Эхийн сүү нялх хүүхдэд шаардлагатай ханаагүй тосоор баялаг байдаг.

Тос дутахад хүүхдийн өсөлт хөгжил хоцорч, биеийн эсэргүүцэл суларснаас янз бүрийн өвчинд, ялангуяа арьс салстын өвчинд өртдөг.

Тос илүүдэхэд хоол боловсруулах булчирхайн шүүрлийн гаралт багасаж хоол боловсруулалт, уургийн шингэц муудан, тархины сэрэл багасаж, биеэс кальци, магни ихээр ялгарна. Өөх тос илүүдвэл хуримтлагдаж, арьсан дор нөөцлөгдөн таргална.

Эх сурвалж: "2 хүртэлх насны хүүхдийн хооллолт", 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх