1-3 нас хүртэл

 

Нас

Өөрийгөө илэрхийлж юу хийдэг вэ?

1

12 сар

Хүүхдийн хувьд хамгийн ач холбогдолтой үгс болох "аав", "ээж" болон хэд хэдэн үгс тодорхой хэлж чадахгүй ч ойлгогдохоор  хэлнэ.

2

15 сар

5, 6 үг хэлнэ. Гар хөлийн дохиогоор юу хэлэх гэж хичээж байгаагаа илэрхийлнэ. Юм асуухдаа асуултынхаа төгсгөлд дуугаа өргөнө.

Энэ үед нэг ч үг хэлэхгүй байвал мэргэжлийн эмчид хандана уу!

3

16 сар

Шулганахаас илүүтэйгээр ярьж эхэлнэ. Аав ээжийгээ дуудна. "Тийм", "Үгүй" гэж толгойгоо сэгсэрнэ.

4

18 сар

6 – 20  үг хэлнэ. Нэр үгнээс гадна "Иднэ", "Ууна" гэх мэт үйл үг, "Халуун", "Хүйтэн" гэх мэт тэмдэг нэрсийг нэрлэж чадна.

5

18 – 24 сар

Юмсын нэрсийг асууна. 2-3 үг холбож хэлж сурна.

6

24 сар

50 орчим үг хэлнэ. 2-3 үг холбож богино өгүүлбэрээр ярина.

7

2-3 нас

3-5 үг ашиглан өгүүлбэр зохиож энгийн харилцан яриагаар ярина. 200 гаруй үгсийн сантай болох бөгөөд хэн, хаана, хэзээ гэх мэт асуултуудыг их тавих болно. Хүүхэд тань ээрээд байвал эмчид хандаарай.


Эх сурвалж:
https://www.babycenter.com/

Орчуулагч: С.Аска

X
Нэвтрэх