Хүмүүжил

image

Бүх юмаа аав ээжээрээ заалгадаг хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэхээс айх айдастай болдог. Хүүхдэдээ хэт их анхаарал тавьдаг аав ээжүүд учирч болох аюулыг улам ихэсгэдэг байна. Хүүхэд түүнийг даван туулах хүсэл эрмэлзэлгүй болж, аливаа саад бэрхшээлийг даван туулах хүүхдийнхээ чадварыг зохиомлоор багасгах магадлал их.

Аав ээжүүд битгий гүй, уначихна, хамаагүй гүйж болохгүй, унана, танихгүй хүн аваад явна шүү гэх мэтээр харилцдаг.

Хэт их анхаарал нь хүүхэд түгшүүр ихтэй, бэрхшээлийг даван туулах чадвар хомс болон өсдөг. Хүүхдийн идэвхтэй төлөвших үе нь сургуулийн өмнөх нас бөгөөд энэ наснаас нь хойш хүүхдэд нөлөөлөхөд нэлээн хүнд болж эхэлдэг.

Ер нь том болсон хойноо бусадтай харилцахдаа болон бодол санаагаа илэрхийлэхээс айдастай болдог.

profile

Зөвлөх: Гэр бүл, хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх