fbpx

Ээж, аавуудад

image

Одны зурхайн янз бүрийн од гэр бүлийн амьдралд хэрхэн ханддаг вэ? Та Гэр бүлийн зурхай аваарай ...

ХОНЬ

Гэр бүлд энэ ордныхон тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэр бүлийн гишүүдийг зохион байгуулж, хэн юу хийх ёстойг нь хувиарлаж өгдөг. Гэр бүлийн санхүүгийн асуудлын хувьд Хониныхон мөнгө хойш хийнэ гэж байдаггүй ба гэр бүлийн хэрэгцээнд шууд зарахыг илүүд үздэг. Тэд эргүүлж авч чадах эсэх тухайгаа бодохгүйгээр их мөнгө найз нөхөд танил талдаа урт хугацаагаар зээлүүлдэг. Гэртээ тавилгаа нэг өрөөнөөс нөгөө өрөөндөө зөөж тавьж, хөнгөн засвар хийх ажилд дуртай.

ҮХЭР

Үхрийнхэн мөнгө олох үүрэг хүлээсэн. Өөрийн хөдөлмөрч, шаргуу зангийн ачаар гэр бүлийнхээ санхүүг байнга нэмэгдүүлж байдаг. Гэр бүл нь эд зүйлээр дутахгүй байх нь тэдний хувьд тогтвортой байдал, маргаашдаа итгэх итгэлийг төрүүлдэг байна. Түүнтэй хамт байхад гэр бүлийн бусад гишүүд чулуун хэрмийн цаана л байгаа юм шиг санаа амар байж тэдний үнэнч, найдвартай занг үнэлж чаддаг.

ИХЭР

Ихрийн ордныхон гэр бүлийн дотор санал зөрөх, маргаан гаргахгүй байхыг хичээдэг. Тэд тэдэн руу хашгирч, тэднийг хүмүүжүүлэх гэж оролдох, шүүмжлэх дарамтлахад дургүй. Тэдний хэлсэндээ хүрдэггүй, хүүхдэрхүү байдлаас болоод гэр бүлийн уур амьсгал удаан хугацааны туршид тааруухан байхад хүрдэг. Өдөр бүр тоосоо арчина гэдэг юу л бол. Гэрэл шатчихлаа гэхэд долоо хоног сольхгүй байх нь энүүхэнд.

МЭЛХИЙ

Гэр бүлийн гишүүдийнхээ төлөө санаа зовж, бүгдэд нь хайр халамж, анхаарал тавьж чаддагийнх нь төлөө тэднийг хайрламаар хүмүүс. Тэд сайн сэтгэл зүйчид ба бүгдийг нь сонсож дэмжлэг үзүүлж чаддаг. Тэд гэр бүлдээ анхаарал сайн тавьдаг. Хямгатай. Мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг, маргаашийнхаа тухай боддог. Тэд сайн тогооч, аж ахуйч. Хоолны шинэ жор цуглуулж гэрийнхэндээ сайхан хоол хийх дуртай. Мэлхийнхний гэрт үргэлж цэвэрхэн, тав тухтай.

АРСЛАН

Арслангийн ордныхон гэр бүлдээ санал бодлыг нь бүгд сонсож, өгөөмөр сэтгэлийг нь гайхан бахдаж байдаг эзэн байхыг хүсдэг. Тэднийг шүүмжилж, тэдэнд дуугаа өндөрсгөхийг тэд тэвчиж чаддаггүй. Тэднийг магтаж, буруу зүйл хийсэн үед нь ч дэмжиж байхад тэд дуртай. Тэд гэртээ зочид урьж наргиж, цэнгэх дуртай. Зочид ч тэднийхээс эрт явах юмуу, эсвэл өлсгөлөн үлдэнэ гэж байхгүй.

ОХИН

Охины ордныхон гэр бүлдээ хамгийн хариуцлагатай, практик хандлагатай. Их ажил болон ядарснаа хайхрахгүйгээр гэрийнхээ хэдийнээ төлөвлөсөн ажлыг хойш тавина гэж үгүй. Гэрт нь үргэлж эмх цэгцтэй, цэвэр, бүх юм байр байрандаа байхад тэд дуртай. Эрүүл аж төрөх ёс, ариун цэвэр сахих талаар тэд гэр бүлийн гол хүн. Тэд хямгатай. Ямар ч хэцүү тохиолдолд ямар ч асуудлыг нарийвчлан судалж зөв шийдвэр гаргаж чаддаг.

ЖИНЛҮҮР

Жинлүүрийн ордныхон гэр бүл дотроо хэрүүл маргаанаас зайлс хийх эв эеийг зохицуулах үүрэгтэй хүн, шүүгчийн үүргийг гүйцэтгэдэг. Тэд ер нь төрөлхийн эв дүйтэй, юмны арга эвийг олж чаддаг хүмүүс ажээ. Тэдний хувьд тав тух их чухал. Тэд гэртээ зочин хүлээж авч хоол хийх авьяасаа гайхуулах, мөн гэр бүлийн хамт хөгжиж цэнгэж болох газар очих дуртай. Нэгэн хэвийн амьдрал, уйтгарыг тэвчиж чадахгүй. Гэрийн ажил хийх дуртай биш.

ХИЛЭНЦ

Хилэнцийн ордныхон гэртээ гол хүн байхыг хичээдэг. Тэр өөрийн гэсэн хэв журам тогтоож, зөвхөн өөрийнх нь бодол санаа зөв, хэрэгжих ёстой гэж үздэг тул заримдаа гэр бүлийн бусад гишүүний санаачлагыг дардаг. Ямар ч шүүмжлэл хvлээж авдаггүй ба хэн нэгэн түүний алдааг хэлж өгөхийг хичээвэл маш их уурладаг. Тэд маш үнэнч, найдвартай, хэзээ ч гэр бүлийнхнээ бусдад дээрэлхүүлэхгүй.

НУМ

Нумынхан гэр бүлдээ голлох үүрэг гvйцэтгэдэг нь ёс юм шиг. Гэр бүлийн гишүүд нь тэднийг дэвшилтэд үзэлтэй, ухаантай зөвөлгөө өгч чаддаг, ямар ч тохиолдолд дэмжиж тусалж, сэтгэл санааны байдлыг засаж чаддаг хүн гэж үздэг байна. Тэд өөдрөг үзэлтэй, хөдөлгөөнтэй. Гэртээ зочид урьж хөгжилдөх дуртай. Тэд гэртээ байнга ямар нэг өөрчлөлт хийх дуртай. Тавилгаа өөрчилж тавих, засвар хийх, ер бусын зүйл худалдаж авах гээд л.

МАТАР

Матрынхны гэр бүлийнхэн гэр бүлээ удирдах үүргийг түүнд өгдөг. Учир нь тэд хариуцлагатай, үүргээ ухамсарладаг, гэр бүлийнхээ уламжлалыг сайтар сахидаг хэцүү төвөгтэй байдлаас гарах гарцыг мэддэг. Гэр бүлээ удирдах, гэр бүлийн гишүүдийн биеэ авч явах дүрэм журамыг тогтоохоос гадна гэрийн ямар ч ажлыг хийж гүйцэтгэх тэд дуртай. Тэдний хувьд нийгэмд өндөр байр суурь эзлэх явдал болон гэр бүл нь хамгийн гол чухал зүйл.

ХУМХ

Гэр бүлдээ хумхын ордныхон найрсаг, чөлөөтэй нөхцөл байдал бий болгохыг хичээдэг. Гэр бүлийн гишүүдийн эрх тэгш байдал, тэдний харьцааны шудрага ёс хамгаас чухал. Хэдийгээр гэр дотроо голлох үүрэг гүйцэтгэдэг ч хүн бүрийн бодол санаа түүний хувьд чухал. Тэд хэнийг ч дарамтлахгүй, хэнд ч өөрийн санаа бодлоо тулгахыг хүсдэггүй. Гэрийн ажилд цаг их зарахыг хүсдэггүй.

ЗАГАС

Загасны ордныхон зөөлөн, сайхан сэтгэлтэй, нарийн мэдрэмжтэй. Гэрийнхнээ байнга дэмжиж, тэднийг сонсож, үнэтэй зөвөлгөө өгч чаддаг. Гэртээ бусдыг захирах, удирдах, толгойлохыг хичээдэггүй. Тэд сөргөлдөөнд дургүй, хэрүүл маргаанаас зайлсхийдэг, хэрэгтэй гэвэл дуугүй байж, бурууг хүлээж чаддаг. Ихэнх цагаа гэр бүлтэйгээ өнгөрөөх дуртай. Гэр бүлийн хангалуун байдалд санаа тавих асуудлыг хань ижил болон хамтрагчдаа үлдээхийг хичээдэг.

X
Нэвтрэх