fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Иргэдийн анхааралд: Хүүхдийн баярын өдөр нутгийн зүүн хагаст 30 градусыг давж аагим халуун байх тул наршилт болон болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун хойш эргэж зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Хэнтэйн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 29-34 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 14-19 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 32-34 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 16-21 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 31-36 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө баруун хойш эргэж үдээс хойшдоо секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 30-32 градус дулаан байна.

Энэ сарын 02-ноос 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 2-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг,
  • 5-нд төвийн аймгуудын нутгаар бороо орно.

Салхи 2-3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

2-нд ихэнх нутгаар, 3-нд зүүн аймгуудын нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгаар, 5-нд нутгийн төв хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.

X
Нэвтрэх