fbpx

Ээж, аавуудад

image

Аль ордныхон ямар аав болох бол оо?  Та түүнийг ямар аав болохыг мэдэхийг хүсвэл ...

ХОНЬ

Энэ аав хүүхдэдээ бүх чөлөөт цагаа зарцуулж чадна эсвэл хайрт үрээ байгааг "тас мартана". Тэр хүмүүжлийн асуудалд максималист буюу туйлын бодолтой. Тэд хүүхдэдээ шаардлага тавьдаг ч шударга нээлттэй байхыг хичээдэг. Хүүхэд бол тэрний хувьд тэгш эрхтэй байх ёстой. Хүүхдүүд ийм эцгээ амархан ашигладаг. Гадна талаасаа хатуу мэт боловч хүүхдэдээ "үгүй" гэж чаддаггүй. Тэр охин хүүхэдтэйгээ маш энхрий зөөлөн харьцдаг. Харин охин нь эцгийнхээ итгэлийг алддаггүй.

ҮХЭР

Үхэр эцэг хүүхдээ өвгөдийнхөө сургаалиар хүмүүжүүлнэ. Ингэхдээ заримдаа дэндүү болхи эвсэлгүй арга хэрэглэдэг болохоор зарим үед эсэргүүцэлтэй тулгарч мэднэ. Гэвч тэр хүүхдээ зүрх сэтгэлээсээ хайрлаж хад шиг түшигтэй байна. Тэр амархан бууж өгдөг зөөлөн сэтгэлтэй, бүх зүйл дандаа сайхан байгаасай гэж хүсдэг.

ИХЭР

Энэ ордны эрчүүд эцэг болохыг ярахгүй. Гэхдээ эцэг болчихвол хүүхдэдээ хурдан сэтгэх, авхаалж самбаа, харьцааны соёл, биеэ барих чадвар бага хүчээр ихийг хүртэх зан чанаруудыг хөгжүүлнэ. Тэр хүүхэдтэйгээ том хүнтэй харьцдаг шиг эн тэнцүү харьцана.

МЭЛХИЙ

Түүнд гэрийн эзний дүр таалагддаг. Мэлхий эцэг хүүхдэдээ ухаангүй хайртай. Тэр хүүхэдтэй хялбархан сэтгэлийн холбоо тогтоодог үүгээрээ тэдний итгэлийг олдог. Гэхдээ хүүхдээ өөрийн өмч мэт хандаж, хувь заяаг нь зөвхөн ганцаараа төлөвлөдөг. Өөрийн бодлыг сэтгэлээсээ давуу тавихгүй ч эцэг хүүхдийн холбоо маш бат бэх олон жилээр үргэлжилдэг. Зөвхөн хайртай хүүхнээсээ л хүүхэдтэй болохыг тэр хүсдэг. Мэлхий эцэг бол өө сэвгүй. Тэр хэмжээлшгүй их тэвчээртэй.

АРСЛАН

Эзэрхэг ихэмсэг эцэг хүүхдэдээ нэр хүндтэй ч бас асар их дургүйцлийг төрүүлж мэднэ. Энэ нь хүүхдийн ирээдүйн сэтгэхүйд ба насанд хүрэгсэдтэй харьцахад нөлөөлнө. Арслан эцэг хүүхдээ хязгааргүй хайрлаж мөн хариу хайрлуулж чадна. Эсвэл өөрийн хүүхдэд урам хугарч хүмүүжүүлэх сонирхлоо алдаж магадгүй.

ОХИН

Охины ордынхон ихрийн ордыхонтой адил эцэг болохыг нэг их ярахгүй, хүүхэдтэй болох асуудалд маш бодолтой ханддаг. Үүнд охин аавын бодол нь хүүхдэдээ хамгийн сайн бүхнийг байлгахын тулд аль болох их мөнгө олохыг оролддогоор илэрдэг. Заримдаа үүнээс болж хүүхэдтэйгээ сэтгэлийн холбоогүй болдог. Энэ эцэгт живх солих, тооны хичээл хийх, биеийн тамираар хичээллэх, эсвэл ариун цэвэр сахих асуудлыг хөнгөхөөн шиг даалгаад өгч болно. Харин бүтээлч зан чанарыг хөгжүүлдэггүй.

ЖИНЛҮҮР

Энэ аав харахад зөөлөн, сайн хүний сэтгэл төрүүлэх боловч өөрийн хүүхдүүдийг хатуу хүмүүжүүлнэ. Өөрийн хүүхдийг ер бус гарамгай болохыг мөрөөдөж, "алганы амт"-аар хүмүүжүүлж чаддаг. Тийм учраас жинлүүр аав хүүхдийнхээ боловсролыг тэнцүүлж олон талаар хөгжиж бүтээлч илэрхийллээ ил гаргахад нь бүрэн эрх чөлөө олгохыг хичээдэг. Хүмүүжлийн онцлог нь хүүхдийн сэтгэлээр биш харин оюун ухаанаар ханддагт оршино. Тиймээс хүүхдүүд түүнийг хязгааргүй хүндэлдэг.

ХИЛЭНЦ

Хилэнц эцэг хатгуураараа сүрдүүлж дарангуйлан захирах хүмүүжлийн хэлбэрийг сонгон хүүхдийн ч, эхийх нь ч эсэргүүцлийг үл хайхарна. Тэгэхдээ тэр хамгийн сонирхолтой нь хүмүүжлийн хатуу аргаараа хилэнц хүүхдийнхээ зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг ба ээж нь хүртэл хүүхдээ ийм эцэгтэй нь "хардахад" хүрдэг.

НУМ

Эцгийн үүргийг хүнд ойлгомжгүй үүрэг гэж үзэн мултрахыг оролддог цөөхөн хэдэн ордын нэг бол нумын ордынхон юм. Нум эцэг өөрийн хүүхдэдээ хайраар шатаж чадах боловч дараа нь маш хурдан хүүхдийн асуудлыг зөнд нь хаяна. Энэ ордынхон байнга илүү сайн байхыг хүсч байсан ч өөрсдөө дэндүү салан задгай учраас түүнээс хүмүүжлийн ажлын цэгц төлөвлөлтийг хараад хэрэггүй. Гэхдээ хүүхэд томроод ирэхээр эцэг, хүүхэд 2-ыг маш бат бөх нөхөрлөл холбох болно.

МАТАР

Матар эцэг хүүхдийнхээ хүмүүжлийн асуудалд маш хариуцлагатай ханддаг гэхдээ заримдаа дэндүү хөндий ёс төдий аашилдаг. Өөрийн энэ аашаа тэрээр амьдралын хүнд хэцүү байдалтай холбон зөвтгөдөг ба хүүхдээ ирээдүйн бүх хатуу хөтүүд бэлдэхийг оролдож байгаа юм. Түүний хувьд хүүхэд хүссэн хүүхэд үү, хүсээгүй хүүхэд үү гэдэг нь маш чухал. Хэрэв хүүхэд төрөх асуудал матрын төлөвлөгөөнд орсон бол өв тэгш эцэг, хүмүүжүүүлэгч байж чадна.

ХУМХ

Хумхын эцэг хүүхдүүдтэйгээ хүйтэн ханддаг, гэхдээ энэ бол зөвхөн түүний зан байдлын хэв маяг юм. Тэр тэртэй тэргүй хүүхдэдээ үзэл бодол, сонирхлын цар хүрээг шингээж өгнө. Логик болон бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж өгөх болно. Хумхууд өөрийн онцлогтой. Тэд хайраа ил гаргахгүй мөртлөө хүүхдээ хайрлаж чаддаг. Шахалт үзүүлэхгүйгээр тэдний үйлдлийг нь удирдаж чаддаг. Ингэхдээ эцэг байхаасаа илүү том ах, найз нь болж чаддаг.

ЗАГАС

Загас эцэг хүүхдэд маш хайртай, бусдынхыг ялгахгүй, бүгдийг эрхлүүлнэ. Тэр хүүхдийнхээ хүмүүжлийг өөрийнх нь урсгалаар орхиж чадна. Харин ямар ч байсан хүмүүжүүлэхээр шийдвэл ямар ч дүрэм журам үйлчлэхгүй. Үүнээс болж хүүхэд нь мухардалд орно. Энэ ордны эцгийн чухал нэг ялгагдах зүйл бол тэр хүүхэдтэйгээ сэтгэлийн нягт холбоотой, заримдаа тэр тухайн үед хүүхдэд юу хэрэгтэй гэдгийг эхээс нь илүү мэддэг.

X
Нэвтрэх