3-5 нас

image

3 - 4 нас:
3–4 нас бол хүүхэд бие даан шийдвэр гаргахыг оролдон хувь хүн болох анхны алхам хийгдэх нас юм. Ганцаараа тоглож болох тоглоом сонгох хэрэгтэй.

Жишээлбэл:

  • гурил, элс, легогоор тоглуулах,
  • усан будгаар зураг зуруулах,
  • бөмбөг шидүүлэх,
  • шидсэн бөмбөгийг барьж авахыг заах,
  • угсардаг тоглоомоор байшин баримал бариулах,
  • шүлэг дуу цээжлүүлэх гэх зэрэг хүүхдийн оюун ухаан, бүтээлч байдлыг нь хөгжүүлэх тоглоомуудаар тоглуулаарай.

5 – 6 нас:
Энэ үед хүүхэд ээж аавыгаа дуурайж хамтдаа ямарваа нэг зүйл хийхийг хүснэ. Хариуцлага ухамсарлах чадвар сууж эхэлдэг бөгөөд энэ үед хүүхдийг үе тэнгийхэнтэй нь хамт тоглуулж нийгэмшүүлж эхлэх хэрэгтэй. Тиймээс хүүхдийг цэцэрлэгт явуулах нь зүйтэй байдаг байна.

Хүүхдүүд хамтдаа тоглох нь хамтарч нэгэн зорилгод хүрэхийг эрмэлзэж байгаагийн шинж бөгөөд энэ нь хүмүүс хоорондын хамтын ажиллагааны анхны алхам болж өгдөг байна. Өнгө болон тоог ялгахыг зааж сургана. Хүүхэд тоглоомуудыг ялгаж нэг нэгээр тавих зэрэг хөдөлгөөнүүдийг хийлгэнэ.

profile

Зөвлөх: Г.Батжаргал

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх