fbpx

Ээж, аавуудад

image

Уураг нь бүх эд эсийг бүрдүүлж бодисын солилцоонд оролцоно. Жирэмсний үед уураг үүсэх үйл ажиллагаа багассан байдаг. Иймээс жирэмсэн эмэгтэйн хоолонд уураг, түүний дотор үл орлогдох амин хүчлийн хэрэгцээ ихэсдэг. Амьтны гаралтай уураг хүний бие мах бодын уургийн бүтэцтэй ойролцоо бөгөөд амьтны гаралтай уургийн шингэц өндөр байдаг тул жирэмсэн эмэгтэйн уургийн өндөр хэрэгцээнд амьтны гаралтай уураг чухал юм.

Хүний биед өндөгний уураг 100%, сүүний уураг 96%, махны уураг 75%, загасны уураг 80% шингэдэг.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хоногийн хоолны уургийн хагас хувийг амьтны гаралтай уургаар хангах ёстой гэж үздэг. Жирэмсний эхний үед хоногт 76гр уураг хэрэгтэй. 38-40 гр уургийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авна. Үүнийг 300мл сүү, тараг, 1ш өндөг, 100гр махан бүтээгдэхүүнээр хангана. Үлдсэн 35гр уургийг 140гр төмс, 200гр бусад ногоо, 300гр үр тарианы бүтээгдэхүүн, 78гр будаа, 15гр шош вандуй зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс авна.

Жирэмсэний сүүлийн 10 долоо хоногт урагт уургийн хэрэгцээ нэмэгдэх учраас жирэмсэн эмэгтэй хоолоороо хангалттай уураг авахгүй бол өөрөө уургийн дуталд орж хүүхэд жин багатай төрөхөд хүргэнэ.

Жирэмсний сүүлийн хагас үед хоногт 88гр уураг хэрэгтэй болдог. Нэмэгдэж хэрэглэгдэх уургийг исгэлэн сүүн бүтээгдэхүүн буюу тараг, ээдэм, аарц зэргийг нэмэгдүүлэн хэрэглэснээр хангагдана. Хоолоор орсон илүүдэл уургийг жирэмсэн эх дутуу боловсруулсанаас үүссэн хоронд хордох, хүүхдийн дархлаа муудах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг учраас уургийг хэтрүүлэлгүй, дутаалгүй нормын хэмжээгээр хэрэглэх ёстой.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт, 2014 он

profile

Зөвлөх: М.Оюунбилэг

Анагаах ухааны доктор

X
Нэвтрэх