fbpx

Хүмүүжил

image

Хүүхэдтэйгээ хамт цэцэрлэгт нь зочилж, багш нартай нь уулзуулж, эерэг сэтгэгдэл төрүүлэн түүнийг дасгаарай. Тэр 9-р сарын 1-нд огт мэдэхгүй орчинд ороод маш их айж, уйлж, бүр таныг дагаж ч магадгүй.

Харин өмнө нь очиж байсан газраа, уулзаж байсан багш нартайгаа уулзаад тийм ч хүндээр хүлээж авахгүй. Гэрийнхээ ойролцоо амьдардаг, нэг цэцэрлэгт явах гэж байгаа таньдаг хүүхэд байгаа эсэхийг ч бас судлаарай. Тэр найзтай нь энэ зунжин гадаа сайн тоглуулаарай.

Мөн багштай нь найзууд мэт ярилцаж, цэцэрлэгт нь айх зүйл огт байхгүй гэдгийг түүнд мэдрүүлээрэй. Хамтдаа цэцэрлэгийн гадаа тоглож ч болно. Хүүхэд өөрийн онцлогоос шалтгаалаад шинэ орчинд дасах нь өөр өөр байдаг. Зарим хүүхэд эхний өдрөөсөө л цэцэрлэгтээ дуртай болдог бол зарим нь тэгдэггүй. Ялангуяа эхний 1 жил хүүхдэд анхаарал халамж дутагдаж байдаг. Тэр бие дааж сурах гэж байна, та ч мөн бяцхан үрдээ туслах хэрэгтэй.

Хүүхдийн сэтгэл зүйгээс хамааран тэд ямар ч зан авиртай байж болно. Тэдний ирээдүй таниас л шалтгаалах тул амьдралд дөнгөж хөл тавьж буй хүүхдээ айж эмээх, уурлах үед нь тэвчээртэй байгаарай.

profile

Зөвлөх: Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх