fbpx

Хүнсний бүтээгдэхүүн

image

Тухайлбал түргэн мууддаг хиам, өндөг, майонез зэргийг авч явахгүй байх хэрэгтэй. Зусланд хүүхдүүдээ явуулахдаа мөн орчин, аюулгүй байдал, хоол хүнсний байдал, эрүүл ахуй зэргийг мөн шалгаж байх хэрэгтэй.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын судалгаагаар хөрсний 90 хувь нь бохирдолтой байна гэж гарсан. Иймд хөрсний бохирдолтой газар аль болох хүүхдүүдээ тоглуулахгүй байх, гарыг нь тогтмол угаалгах, тэдэнд зөвлөмж өгөн зааж сургах хэрэгтэй. Хөрсний бохирдолтой газар хүүхдээ тоглуулахгүй байх, жорлон суултуураа ойр ойрхон ариутгах хэрэгтэй.

Халуурах, бөөлжих, суулгах, цустай өтгөн гарах, хордлогод орох гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй

Түүнчлэн зугаалгаар явж байхдаа ил задгай булаг шандны уснаас уухгүй байх, усыг заавал буцалгаж уух гэх мэт энгийн алхмуудыг өөрсдөө мөрдөхөөс гадна бусад хүмүүст үлгэрлэх нь зүйтэй.

Халуурах, бөөлжих, суулгах, цустай өтгөн гарах, хордлогод орох гэх мэт шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Халдварт өвчин нь мэргэжлийн эмчид хандахгүй, өөрөө дур мэдэн эмчилгээ хийснээр хүндрэх магадлалтай. Эмчийн зөвлөгөөг авсны дараа түүнийг чанд мөрдөж байж үр дүн гарна. Улмаар эмчийн хяналтад 1-3 сар байна. Заавал халдвартын эмч гэлтгүй өрхийн, дүүргийн эмнэлэг мөн яаралтай тусламжийн газруудад мөн шинж тэмдгүүд илэрвэл хандах хэрэгтэй.

Харин гадагшаа явахаар төлөвлөж буй иргэд тухайн улсын улирлын онцлог, ямар өвчин түгээмэл байдаг, өвдвөл хаашаа очих гэх мэт мэдээллээ явахаасаа өмнө сайтар базаах хэрэгтэй.

Гэдэсний халдварт өвчин, түүнийг хэрхэн эмчлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДээс авна уу.

Х.Ичинхорлоо

X
Нэвтрэх