Боловсрол

image

Аавуудад хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэх аргуудаас хуваалцацгаая.
ХӨДӨЛГӨӨНТЭЙ ТОГЛООМУУД

  • Бөмбөг - Хүүхдийн наснаас хамаарч бөмбөгийг өнхрүүлэх, хайрцаганд шидэх, сагс, хөл бөмбөг тоглох зэрэг олон аргаар тоглож бално.
  • Машин, галт тэрэг - Эдгээр тоглоомуудаар моторын эсвэл сигналын дуу чимээ гарган уралдуулан тоглож болно. Аав маань өөрөө машин болж болно.
  • Ноцолдох - Шал, цас, элсэн дээр хөгжилтэйгээр ноцолдсоноор хүүхдийн инээх чимээгээр хангинах болно. Хүүхдийг маш зөөлөн өхөөрдөн гижигдэж, чимхэж, хазаж болно.

ТАЙВАН ТОГЛООМУУД

  • Барилга барих – Гар доорх ямар ч материалаар байшин барилга, тээврийн хэрэгсэл, тавилга гэх зэргийг хамтарч барьж угсрах нь хүүхдийн оюун ухааны хөгжилд ихээхэн нөлөөлнө.
  • Ширээний тоглоомууд – Хүүхдүүдийг бага наснаас нь шатар тоглуулж сургах хэрэгтэй.
  • Зугаатай оньсого, таавар таалгах нь цагийг хөгжилтэй өнгөрөөхөд ашиг тустай байдаг байна.

Хүүхэд ихэнхдээ эдгээр тоглоомуудаар аавтайгаа тоглохыг хүснэ. Харин аав та өөрөө эдгээр тоглоомуудыг баяжуулан тоглуулж болно.

X
Нэвтрэх