Ээж, аавуудад

image

Эцэг эхчүүд айсан, хүчгүй мэт санагдсан үедээ хэрцгий авир гаргах/хүч хэрэглэх магадлал их байдаг. Тэд хүүхдийнхээ аюулгүй байдалд, тэдэнд ямар нэгэн муу зүйл тохиолдох вий гэж санаа зовних үедээ айдсыг мэдэрдэг. Харин тэд ганцаардах, эсхүл ганцаараа л уурлаж бухимдаж байна гэж бодох үед тэдэнд хүчин мөхөс санагддаг.

Зарим улс оронд хүүхэдтэй болсны дараа хүмүүс найз нөхдөөсөө хөндийрдөг, эсхүл өөрийн гэрээс хол амьдрах тохиолдол бий. Тиймээс бусад эцэг эхчүүд өөрсөдтэй нь адилхан мэдрэмжтэй байдгийг мэддэггүй байж болно. Тэд өөрсдийгөө буруутгаж, чадваргүй мэт санадаг.

Зарим эцэг эхчүүд хүүхэд гаргаж хүмүүжүүлэх нь байгалиас заяагдсан чадвар тул амархан байх ёстой гэж боддог. Нөгөө хэсэг нь хүүхдүүд нь үргэлж өөрсдийнх нь хүссэнээр биеэ авч явах мэтээр төсөөлдөг. Тэдний хүлээлт талаар болоход тэд өөрсдийгөө бүтэлгүй муу эцэг эх гэж боддог эсхүл хүүхдүүд нь зориудаар муухай загнаж, том болохоороо муу хүн болох нь гэж айдаг.

Гэвч энэ бол “хэвийн зүйл” юм. Хүүхдээ хүмүүжүүлэхэд гардаг хүндрэлтэй асуудал ганцхан танай гэр бүлийн эсхүл танд тохиолдож буй зүйл биш юм. Бусад эцэг эхчүүд ч гэсэн адилхан ийм асуудлуудтай тулгардаг, түүнийг даван туулдаг. Тиймээс та “тааруухан” аав, ээж биш, таны хүүхэд ч гэсэн “муу” хүүхэд биш юм гэдгийг ойлгоорой.

Ийм асуудлууд гарвал асуудлыг эерэгээр шийдвэрлэх, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах, хүүхдийнхээ тухайн нас бие, сэтгэхүйд гардаг өөрчлөлтийг танин мэдэх, уншиж судлах гэх мэт арга замаар ойлгохыг хичээгээрэй.

Хүүхэдтэйгээ адилхан та ч бас хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар амьдралаас суралцаж байна шүү дээ.

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх