fbpx

Зонхилон тохиолдох өвчин

image

Хүүхдийн амны хөндийн салст бүрхүүлийг үрэвсүүлэн жижиг өнгөртэй шархлаанууд үүсгэдэг өвчнийг ам гэмтэх гэдэг.

Голдуу бага насны хүүхдүүд өвдөх ба амны хөндийг муу арчлах, салтыг нь гэмтээснээс халдвар орох зэргээс үүсч болно.

Илрэх шинж тэмдэг

  • Амны хөндийд өөрчлөлт гарахаас 2-3 хоногийн өмнөөс өндөр халуурч, бөөлжих, хоол ундандаа дургүй болох
  • Онцлох шинж нь шүлс нь их гоожих, амнаас эвгүй үнэр үнэртэх
  • Амны хөндийд нэлэнхийдээ тодорхой заагтай жижиг шархлаанууд үүсэж, цайвар онгийн өнгөрөөр бүрхэгдсэн, эргэн тойрон улайсан байна.
  • Заримдаа уруул хавиар туурч шархалсан байж болно.

Ам гэмтсэн үед хэрхэн асарч сувилах вэ?

  • Хүйтэн юм уулгаж болохгүй. Хар цай, хярам, жимсний шүүс зэрэг шингэн зүйлийг ойр ойрхон их хэмжээгээр уулгах
  • Хоолыг хагас шингэн байдалтай бэлтгэж, бага багаар өгөх
  • Зөгийн балны өтгөрүүлсэн уусмал бэлтгэж, савханд ороосон цэвэр самбай дүрээд шархны өнгөрийг ойр ойрхон арчиж цэвэрлэнэ. Мөн сулруулсан генцианвиолет, метилийн усан уусмалаар арчиж болно
  • С амин дэмийн уусмалыг уулгах ба эмч танд бусад эмчилгээг хэрхэн хийхийг зааварчилна.

Ам гэмтэхээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Хүүхдийг өөрийн гэсэн аяга, халбага, сойзтой болгох
  • Шүдээ зөв угаах, амны хөндийг цэвэр байлгах, эрүүл ахуйн зөв дэглэмд хүүхдээ сургах
  • Эцэг эхчүүд хүүхдэдээ амнаасаа хоол өгөхийг цээрлэх
  • Илчлэг сайтай хоолоор тогтмол хооллох
  • Хүүхдийг нар, ус, агаараар чийрэгжүүлж, эрүүл бойжуулах нь нэн чухал юм.

Хүүхдийн амны салстын өвчлөлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн  эндээс уншаарай.

X
Нэвтрэх