Хоол тэжээл

Зуны улиралд жимс ногоо элбэг дэлбэг, нарны гэрлийг хүртэх боломж ч их. Энэ үед та бүхэн амин дэмээр баялаг хоол тэжээлийг хүүхдүүддээ өгөх нь зүйн хэрэг. Гүйцэд цэвэрлэж, зөв зохистой хадгалах тал дээр доор үзүүлсэн зааврын дагуу хэвшүүлж дадахыг МААМУУ уриалж байна.

Аливаа жимс, ногоог гэртээ авчирсан даруйдаа угааж хатаан хөргөгчиндөө хийх бөгөөд хүнсэнд хэрэглэх үедээ хальсалж цэвэрлэсэн жимс ногоог давсны сул уусмалд 10 минут орчим байлгахад гүйцэд цэвэрлэгддэг гэж үздэг. Ногоо жимс хэдий цэвэрхэн болсон ч идэх орчин, хүүхдийн тань гар мөн цэвэр байсан цагт эрүүл ахуй хангагдлаа гэж үзэхийг анхаараарай.

X
Нэвтрэх