fbpx

Хүмүүжил

image

Олон зуун судалгаанаас үзэхэд хүүхдийн хөгжил, төлөвшил дэх аавын оролцоо хүүхдийн нийгэмших чадвар, хичээл сурлага болон ирээдүйн амжилтыг тодорхойлдог болох нь тогтоогдсон байна.

ААВЫН ОРОЛЦОО АМЖИЛТЫН ҮНДЭС

Хүүхэд төрсөн цагаас эхлэн хүүхдэд үзүүлэх аавын нөлөөлөл эхэлдэг байна. Аавтайгаа сайн харилцаатай хүүхэд асуудлыг шийдэх чадвар болон сэтгэн бодох чадвар өндөртэй байдаг байна.

Аавтайгаа ойр өссөн охин хүүхдүүд өсвөр насаа амжилттай өнгөрөөж эрт бэлгийн харилцаанд орж жирэмслэх эрсдэлээс хол байдаг байна. Эрэгтэй хүүхэд харин уур бухимдал бага ба өөрийгөө хянах чадвар өндөртэй болдог байна. Тиймээс эдгээр хүүхдүүд ирээдүйд амжилттай гэрлэлт зохиож удаан хугацаагаар гэр бүлээ авч үлдэх хандлагатай байдаг нь ажиглагддаг байна.

ӨДӨР ТУТМЫН ОРОЛЦОО МАШ ЧУХАЛ

Хамтдаа хооллох, хамт зурагт үзэх, гадаа хамт тоглох зэрэг өдөр тутмын харилцаа нь хамтдаа аяллаар явах гэх мэт ховор тохиох өргөн хэмжээний үйл явдлаас илүү чухал, илүү ач холбогдолтой байдаг.

ЭРСДЭЛИЙГ ЗААХ ХЭРЭГТЭЙ

Ээжүүд хүүхдийн аюулгүй байдалд санаа зовнидог байхад аав харин хэрхэн эрсдэлийг даван туулахыг зааж өгснөөр хүүхдийг бие даах чадвартай болгож хүмүүжүүлдэг байна.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх