fbpx

Хүмүүжил

image

Аав хэдий чинээ эрт хүүхэдтэйгээ холбоо тогтооно төдий чинээ гэр бүлийн ирээдүй гэгээлэг сайхан болох болно. Аавтайгаа тоглож их хугацааг хамт өнгөрүүлдэг хүүхэд бие бялдар болон оюун ухааны хөгжлөөрөө бусад хүүхдүүдээс давамгайлдаг бөгөөд ирээдүйд стресс болон түүнийг үүсгэх бусад хүчин зүйлсэд өртөх эрсдэл бага байдаг байна.

Нөгөөтээгүүр аавууд өөрсдийн хатуу ширүүн зан байдлаараа хүүхдэд ямарваа нэг эрсдэл үүрэх чадвар суулгаж өгдөг байна. Мөн хүүхэдтэйгээ харьцахдаа ээжээс нь өөр үг хэллэг ашигладаг тул хүүхэд хэл ярианы баялагтай болдог ажээ.

Ааваасаа хангалттай хайр халамж үзсэн хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ ч сайн ойлголцоно. Хичээл сурлагаараа сайн, элдэв мансууруулах болон согтууруулах бодисуудаас хол, хэрэг төвөгт оролцох нь ч бусад хүүхдүүдээс харьцангуй бага байдаг. Тиймээс аавууд маань хүүхдүүд бага гэлтгүй төрсөн цагаас нь эхлэн идэвхтэй харилцаа холбоо тогтоох хэрэгтэй.

profile

Зөвлөх: н.Төртогтох

Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш

X
Нэвтрэх