0-1 нас хүртэл

image

Нярай хүүхдийн өсөлт хөгжилтөнд хэрхэн зөв тоглоом сонгох талаар бид сар сарын онцлогийг тусгасан зөвлөгөөг цувралаар нийтэлж байна.

Юу болох вэ одоо...

Таны амьдралыг нялх үр чинь баяр баясгалангаар гэрэлтүүлэх болно. Нэг сартай нярайн тархинд болон биед дасан зохицох үйл тасралтгүй өрнөнө. Энэ үед бүх зүйлс гэрэл мэт харагддаг.

Одоо юу болж эхлэх вэ?

Шинээр төрсөн хүүхэд таны амьдралын үнэ цэнэ байх болно.

Бие махбодын хувьд:

Биетүүдийг нарийвчлан харж чаддаггүй. Зөвхөн 20-25 см зайтай зүйлсийг бүдэгхэн сүүмгэр гэрэл мэт хардаг.

Танин мэдэхүйн хувьд:

Тархи маш эрчтэй томрох ба нүдний хараа тогтоогүй тул нүүрний илрэл түүнд мэдрэгдэхгүй харин яриаг анхааралтай сонсоно. Учир нь нярайн мэдрэхүйн эрхтнүүдээс хамгийн сайн хөгжсөн байгаа нь одоогоор  чих.

Сэтгэл хөдлөл болон нийгэмтэй харилцах:

Тайван унтах, идэх бол нярайн хамгийн сайн хийдэг зүйл.

Иймээс танд эргэлддэг дуут тоглоомыг санал болгож байна. Та тоглоомыг 20-25 см зайтай байрлуулахыг зөвлөж байна.

Хєдєлгєєнтэй тоглоомыг аажим дагуулан харах бєгєєд хєдєлгєєнгvй байхад нь хараагаа тогтоон барих чадвартай болно. Тоглоомныхоо чимээг чагнана. Мөн ээжийнхээ дууг сонсоод уйлахаа болих, эсвэл уйлах єнгєє єєрчилнє. Тvрvvлэг нь харуулан хэвтvvлэхэд богинохон хугацаанд толгойгоо єргєж даах чадвартай болно. Аав ээж єєрт нь хандахад хоолойн угийн нам дуу чимээ гаргана, ховорхон инээмсэглэнэ.

profile

Зөвлөх: Тоглоомын сэтгэл зүйч О. Түвшин /Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв/

X
Нэвтрэх