Хоёр хүүхдийн эх Жульдиз Бекова хэмээх бүсгүй өдөр тутмын амьдралаасаа сэдэвлэсэн зургуудыг цувралаар бүтээж эхэлсэн нь маш олон хүнд хүрчээ.
Түүний эдгээр усан будгийн бүтээлүүд бага насны хүүхэдтэй ээжүүдийн аз жаргалтай хийгээд, зарим талаар бэрхшээлтэй мөчүүдийг хөгжилтэй байдлаар тусгасан нь хайр татам дүр төрхийг бүрдүүлсэн байна. Киргизстаны нийслэл Бишкек хотод амьдардаг энэхүү уран бүтээлч бүсгүй өдөр тутмын үйл явдлуудаас сэдэвлэсэн эдгээр зургуудаа зөвхөн бага насны ээжүүд л ойлгоно хэмээн тодорхойлжээ.
Эх сурвалж boredpanda.com