fbpx

Ээж, аавуудад

image

Хийж байгаа зүйлээ больж, өөр юм хийх нь бага насны ихэнх хүүхдэд хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл шилжилт, өөрчлөлт тэдэнд төвөгтэй санагддаг ажээ. Хийж буй зүйлээ үргэлжлүүлэн хийж чадах эсэх, мөн дараа нь юу болох тухай тэд ямар ч төсөөлөлгүй байдаг. Нэг зүйлийг орхиж нөгөөг хийх талаар илүү туршлага хуримтлуулсныхаа дараа л тэд ийм шилжилтийг хийж чаддаг болно.

Эцэг эхчүүд иймэрхүү тохиолдолд хүүхдээ сайн бэлтгэх замаар шилжилтийг хялбар болгож чадна. Түүнд ямар төлөвлөгөөтэй байгаагаа урьдчилан хэлнэ. Жишээ нь, та явахаасаа арваад минутын өмнө удахгүй хаашаа, ямар учраас явах гэж буйгаа хэлээрэй. Бас удахгүй эргээд ирнэ гэдгээ ч хэлэх хэрэгтэй. Дараа нь явахаасаа 5 минутын өмнө түүнд мөдхөн хөдлөх хэрэгтэй, бас хаашаа явах гэж байгаагаа дахин нэг сануулаарай. Хүүхдэдээ явах бэлтгэлээ хангахад нь бас туслаарай.

Иймэрхүү шилжилт өөрчлөлтийг тоглоомын журмаар, тухайлбал уралдаан зохиох, малгайгаа буруу харуулж өмсөх зэргээр хүүхдийн анхаарлыг одоо хийж байгаа зүйлээс нь сатааруулах ямар нэгэн аргаар хийвэл танд ч, хүүхдэд ч илүү хялбар байх болно. Ингэж энэхүү шилжилтийг тоглоомын хэлбэртэй болгож хөгжилтэй хийвэл хүүхэд анхаарлаа өөр зүйлд шилжүүлж сурахад хамаагүй хөнгөн, хялбар байх болно.

Эх сурвалж: "Хүмүүжлийн эерэг аргууд"

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх