0-1 нас хүртэл

image

Нярай хүүхдийн өсөлт хөгжилтөнд тохирсон тоглоом сонгох талаар бид сар сарын онцлогийг тусгасан зөвлөгөөг цувралаар нийтэлж байна.

Юу болох вэ одоо...

Одоо орчныг сурахын тулд мэдрэхүйн эрхтнүүд харилцан ажиллаж эхэлнэ. Тиймээс хоёр сартай үрийнхээ мэдрэхүйн эрхтнүүдийг өдөөж хөгжүүлэхэд таны тусламж шаардлагатай. Нярай мушилзан инээмсэглэж  эхэлнэ.

Бие махбодын хувьд:

Мэдрэлийн системийн харилцан үйлчлэл эхлэх бөгөөд гар хөлөө хөдөлгөн сэтгэл догдлолоо илэрхийлнэ.

Танин мэдэхүйн хувьд:

Нэг үйл явдлын дараа дахин өөр үйл явдал өрнөдөг гэдгийг ойлгоно.

Сэтгэл хөдлөл болон нийгэмтэй харилцах:

Хүмүүс уруу инээмсэглэх болон уйлах үйлээр сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ. Иймээс та хүүхдийн хөл, гараар хүрэхэд дуугардаг тоглоомыг авч өгөх хэрэгтэй. Тухайн тоглоомыг хүрэхүйц газар байрлуулахыг зөвлөж байна.

Эд зvйлийг удаан хугацаанд дагуулан харах чадвартай болсон байхаас гадна толгойгоо эргvvлэн дуу чимээ гаргаж буй зvйлийг хайна. Ээжийгээ болон ойр дотны байнга хамт байдаг хvмvvсийг сайн танина

profile

Зөвлөх: О. Түвшин /Тоглоомын сэтгэл зүйч/

Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв

X
Нэвтрэх