fbpx

6 нас

image
6 нас

Үгэн наадам

2019 он 07 сар 8
7,306

Аливаа тоглоом наадмын гол үүрэг зорилго сэтгэлийн хөөр хөгжөөн, уралдаан тэмцээний чанартай байдаг бол үгэн наадам оюуны дасгал болдог. Оньсого таалцах, худалдах, түргэн хэллэг, жороо үг, асуулга дайралцаан, хэл зүгшрүүлэх ба амьсгал уртасгах үг, ес хэлэлцэх үг, хуруудах, дэмбээдэх зэрэг олон төрөл нь тус тусын үүрэг зориулалттай, өвөрмөц онцлогтой.

Тухайлбал хэл зүгшрүүлэх үг нь хүүхдийн хэлэхэд хэцүү адармаатай яриа, үгийг зөв дуудах, улмаар хүүхдийн хэл сонсголыг зөв хөгжүүлэх зориулалттай холбоо хоршоо үг байдаг. Харин түргэн хэллэг, жороо үг тэргүүтэн нь үгийг түргэн хэлж, хурц тод хэлтэй болох, үгийг эвсүүлэн найруулж холбох арга ухаанд сургах чиглэлтэй, амьсгал уртасгах үг нь хүүхдийн уушгины багтаамжийг нэмэгдүүлж, амьсгалыг задраах, нэг амьсгаагаар олон үг хэлж сурах, улмаар ам хамрын амьсгаануудыг холбож, битүү амьсгаанд сургадаг.

Дэмбээ нь хуруу гаргах, дуулах /хуалах/, хожил оноогоо тоолох зэрэг олон үйлдлийг нэгэн зэрэг хийдгээрээ хараа шалгах, хурдан сэтгэх, таамаглан тооцоолох, өрсөлдөх арга ухаанд сургадаг ажээ.

Үгэн наадам түүнчлэн хүүхдийн түргэн бодож сэтгэх, харилцан ярьж мэтгэлцэх, хийсвэрлэн зохиох, тоолж тооцоолох, ерөнхийлөн тодорхойлох, задлан шинжилж нэгтгэн дүгнэх оюуны үйлийг хөгжүүлдгээрээ нэг ёсны сурган хүмүүжүүлэх үүрэгтэй.

"Наадам эхлүүлэх аман үг", "Чоно тарвагацах, цагаан тэмцээцхийн асуулга", "Шар шувууны асуулга", "Яндаг худалдах үг", "Арван хоёр жилийн дуу", "Уухайлах, хурайлах аялгуу", "Асуух нурууны үг", "Тааварт үлгэр", "Хуруудах дэмбээдэх", "Хомхой хуруу барих", "Ес хэлэлцэх үг" зэрэг олон наадмыг нэрлэж болно.

Ижил ба ойролцоо дуудлагатай авиа, хэлэхэд хэцүү үг нэг дор давтан орсон түргэн хэллэгийг олон дахин хэлж хоорондоо уралдан наадвал хэлэхэд хэцүү үг авиаг түгдрэлгүй түргэн, зөв хэлдэг, хурц тод хэлтэй болно. Жишээ нь: Бөгтөр хулгана уу, Оготор оготоно уу? Суман могойн хэл шиг, Сумч хутганы үзүүр шиг гэх мэт.

Эх сурвалж: Аав, ээжийн ном

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх