fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хавдар судлалын үндэсний төвд өнөөдөр “Өнгөт өдөр” нэртэй өдөрлөг болно.

Энэхүү өдөрлөгөөр арт терапист нар тус эмнэлгийн албан хаагчид, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийг зургийн сургалтад хамруулж, хамтран зураг зурах юм.

Ийнхүү зурсан зургаа эмнэлгийн орчинд байрлуулах юм байна. Зохион байгуулагчид уг өдөрлөгөө эмгүй эмчилгээний өдөрлөг хэмээн нэрлэж буй бөгөөд хэвтэн эмчлүүлэгсэд хоёр цагийн турш зургийг өнгөөр ялгаж будах юм.

Монгол эм импекс, Капитал банкны дэмжлэгээр, АНУ-ын Хоспитал Арт сангийн Арт Терапист нар Монгол Улсад хүрэлцэн ирж энэхүү өдөрлөгийг зохион байгуулж буй бөгөөд Хавдар Судлалын Үндэсний төв, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв Эмнэлэгт “Өнгөт Өдөр” урлагаар анагаах арт терапи сургалт өдөрлөгийг зохион байгуулах юм байна.

Сэтгүүлч: Р.Адъяасүрэн

X
Нэвтрэх