3-5 нас

image

Ямар ч зүйл тохиолдсон, ямар ч нөхцөл байдалд байсан хүүхдэд элэгсэг дотно сэтгэлээ тухай бүрд нь харуулах олон арга бий. Эцэг эхийн хайрыг мэдрүүлж өсгөх гэдэг нь үнсэж үлгэн эрхлүүлэхийн нэр биш ажээ. Тэдэнд хайр энхрийллийг нөхцөл байдалд нь тохируулан зөв хэлбэрээр өгөх нь чухал гэдгийг бид удаа дараагийн зөвлөмжүүдээрээ хүргээд байгаа билээ. Та үр хүүхдээ өөртөө итгэлтэй, бусдыг хайрлаж хүндлэх сэтгэлтэй нэгэн болж өсгөхийг хүсдэг бол доорх аргуудаар элэгсэг дотно сэтгэл, эцэг эхийн хайраа байнга мэдрүүлж байгаарай.

  • "Би чамд хайртай" гэх зэрэг элэгсэг үг хэлэх,
  • Буруу зүйл хийсэн ч эцэг эхийн хайртай хүүхэд хэвээрээ гэдгийг харуулж мэдрүүлэх,
  • Хүүхдэдээ ном уншиж өгч, байнга ярилцах,
  • Дотноор тэвэрч байх,
  • Хүүхдийн гэмтэж бэртсэн, гомдсон, эсвэл айж түгшсэн үед нь тайвшруулан аргадах,
  • Хүүхдийн үгийг тэвчээртэй сонсох,
  • Нөхцөл байдлыг хүүхдийнхээ нүдээр харж, ойлгохыг хичээх,
  • Хүүхдээ магтан сайшаах,
  • Хүүхэдтэйгээ хамт тоглож, инээж баясах,
  • Асуудал бэрхшээл тохиолдсон үед нь хүүхэддээ зөвлөх, дэмжиж туслах,
  • Хэцүү зүйл хийж гүйцэтгэхэд нь хүүхэддээ туслах, урам өгөх,
  • Хүүхдэдээ итгэдэг тухайгаа хэлж, түүнд итгэж буйгаа үйлдлээр харуулж байх,
  • Хүүхдийнхээ хичээл зүтгэл, ололт амжилтыг олж харсан үедээ урамшуулах,
  • Тэдэнтэй хамт хөгжилдөх.

Эх сурвалж: "Хүмүүжлийн эерэг аргууд"

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх