fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Улсын баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 336 эх амаржиж, 337 төрөлт бүртгэгдсэний 191 нь хүү, 146 нь охин байсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

  • 2018 оны долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд буюу 15-ны 17 цагийн байдлаар улсын хэмжээнд түргэн тусламжийн 4750 дуудлага ирсний 83 хувь нь насанд хүрэгчдийн, 17 хувь нь хүүхдийн дуудлага байжээ.
  • Эмнэлэг, төвүүдийн яаралтай тусламжийн тасгаар 7099 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан.
  • Нийт 336 эх амаржиж, 337 амьд төрөлт бүртгэгдсэний 191 нь хүү, 146 нь охин байна.
  • Нас баралтын 61 тохиолдол бүртгэгдсэнээс насанд хүрэгчидийн 52 тохиолдол, 0-5 хүртэлх насны хүүхдийн долоон эндэгдэл Төв, Говь-Алтай, Орхон, Баян-Өлгий, Хэнтий, НЭМГ болон ЭХЭМҮТ-д, 5-19 насанд хоёр тохиолдол гарсан байна.
  • Нийтийг хамарсан ноцтой тохиолдол /гэмтэл, бэртэл, түлэгдэлт, хоолны болон архины хордлого гэх мэт дөрвөн тохиолдол 2018 оны долдугаар сарын 11-ны өдөр /Орхон аймагт 2, Дорноговь аймагт -1, Өвөрхангай аймагт -1/ тус тус бүртгэгдсэн бөгөөд долдугаар сарын 12-15-ны хооронд дахин ийм тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

X
Нэвтрэх