Ээж, аавуудад

image

Энэ насны хүүхэд уйлах нь багасч инээх нь ихэсдэг хэдий ч уйлах шалтгаан бас мундахгүй.

Эцэг эх нь ч юм уу, дэргэд нь байсан хүн жаахан холдоход тэрээр орхиод явж байна гэж айсандаа уйлна. Энэ насны хүүхэд таныг өрөөнд байхгүй байгааг мэддэг болсон ч таныг удахгүй эргээд ирнэ гэдгийг ойлгодоггүй. Энэ л түүнд аймшигтай санагддаг. Ямар ч авралгүй, аймаар мэдрэмж түүнд төрнө.

Энэ насны хүүхэдтэй эцэг эхийн хамгийн чухал нэг зорилт бол хүүхдээ өөртөө итгүүлж сургах явдал юм. Тэр таныг хаа нэгтээ тун ойрхон байгааг мэдэж байх хэрэгтэй.

Цахиур ургаж байгаа нь уйлах бас нэг шалтгаан болно. Шүд ургах үед маш их өвддөг. Тэд өвдөж байгаагаа уйлахаас өөрөөр хэлж мэдээж чадахгүй.

Мөн өөр ямар нэг байдлаар өвдсөн үедээ уйлж дохио өгдөг гэсэн үг.

Түүнээс гадна хүүхдийн уураг тархи эрчимтэй хөгжиж, зохион байгуулалтанд орж байгаа үйл явц уйлах бас нэг шалтгаан байдаг. Шөнө тогтмол цагт уйлах нь хүүхдийн хувьд хэвийн үзэгдэл. Энэ нь түүний бие махбод, уураг тархи нэгэн хэмнэлд орж хөгжиж байгааг илтгэнэ. Уйлах нь үүний нэг хэсэг болно.

Хүүхэд өөрт нь чухам юу тохиолдоод байгааг ойлгохгүй тул олон өөр мэдрэмжүүдийг даван туулахад нь та түүнд ойрхон байгаагаа мэдрүүлэх нь чухал юм шүү.

X
Нэвтрэх